Thursday, August 17, 2006

Чанартай боловсрол уу? Дээд боловсрол уу?

Монгол улсад єнєєгийн байдлаар энгийн хvний тvргэн ой санамжинд (компьютерээр бол RAM) багтахгvй олон дээд сургууль, коллежvvд ажиллаж байх юм. Энэ бvхнийг жил тутам бvтэн цэргийн анги байгуулчихмаар олон хvн тєгсєх ажээ. Монгол улс нэг хvнд оногдох эмч, багш, оюутныхаа тоогоор Азийн бар байтугай дэлхийн арслангийнх нь хэмжээнд очдогоо очижээ. Тэгсэн мєртлєє улс орон маань хєгждєггvй. Учир нь юундаа байна вэ? Монгол хvний оюуны потенциал бусдынхаас муу юм болов уу? Yгvй, гадаад дотоод явж их юм vзсэн хvмvvсийн яриагаар бол харин ч эсрэгээрээ юм шиг.
Эсвэл тэр хvмvvс маань бvгдээрээ гадаад дотоод яваад улс орныхоо тєлєє ажиллах сэтгэлтэй хvн vлдсэнгvй юу? За тийм байхыг vгvйсгэхгvй л юм даа. Гэхдээ л хэрвээ тэд бvгдээрээ явчихсан юм бол улс эх оронд маань хэн vлдчихээд байгаа юм бэ?
Миний бодлоор гол асуудал тэр хvмvvсийнхээ чанарт л байх шиг. Єнєєдєр 10-р анги тєгсєж байгаа хvvхдvvдийн лав л 70-80% нь их дээд сургуульд орж байх шиг. Нэг vгээр хэлбэл нийгмийн маань 70-80% нь элит болж байх юм. Yлдсэн хэсэг нь хар масс. Сонирхолтой нь масс элит хоёрын маань хэн нь нийгмээ авч явах нь тодорхойгvй байх юм. Єнєєдєр чанартай ч байсан чанаргvй ч байсан бvгд л их сургуульд орно гэж зvтгэхээр хэн мал хариулж сvvтэй цай уулгаж, хэн тариа тарьж талх идvvлж, хэн барилга барьж, хэн vйлдвэрт ажиллаж, хэн гудамж цэвэрлэх юм бэ? Бvгд л эмч, хуульч, эдийн засагч болчихлоо шvv дээ. Тэр цагаан гартнууд мал хариулж маньд сvvтэй цай уулгана гэж ёстой гонжийн жоо, голионы баас биз. Эцэст нь нэг л их олон ромбо зvvсэн гудамж метрлэгчидтэй болох байх даа.
Мэдээж хэрэг боловсрол хэрэгтэй байлгvй яах вэ. Ялангуяа энэ глобальчилалын эринд боловсролгvй хvн гишгэх газаргvй. Гэлээ гэхдээ дипломоор биш харин ерєнхий мэдлэгээрээ амьдрах ёстой эрин зуун юм биш vv. Диплом ромботой хvн сайхан амьдардаггvй, чаддаг мэддэг юмтай хvн сайхан амьдардаг эрин эхэлж байна. Харин манайхан єнєєх л социализмын vеийн сэхээтэн, аристократ гэдэг ойлголтоосоо салж чадахгvй бvгд л дээд сургууль тєгсєх гэж зvтгэх юм.
Баруунд хvмvvс хvvхдээ заавал их сургууль тєгсгєх гэж хичээдэггvй, харин амьдралаа аваад явчих сайн хvн болгох гэж хичээдэг. Хvн болгонд єєрийн гэсэн оюуны илтгэцvvр, идэх ёстой хоолны хэмжээ гэж юм байдаг. Дvvрчихсэн мулгуу амьтан эцэг эхийнхээ мєнгийг vрэн байж арын хаалгаар нэг юм дунд сургууль тєгссєн болоод бас л энэ замаараа их сургууль тєгсєєд... Тэгээд? Амьдрал тэр чигээрээ арын хаалга биш шvv дээ. Тэр хvн ажил дээр гараад л тар нь танигдана. Тэгэхэд л нєгєє єчнєєн жил эцэг эхийн мєнгєєр сурсан “мэдлэг” нь хэнд ч хэрэггvй болж мань хvн гудамж метрлэж архи уухаас єєр хийх юмгvй болно доо.
Харин энэ бvхний оронд мулгуу маань єєртєє таарсан хир баргийн ажил хийгээд л гэдэс цатгалан, мєр бvтэн явсан сан бол арай дээр байх байсан даа.
Та єнєєдєр гэрээсээ гараад МУИС-5 ШАР гэсэн чиглэлийн автобусанд суугаад vзээрэй. 5 хvний 4 нь оюутны билет vзvvлэх бий. Yлдсэн ганц нь Хархорин захаас суусан архичин євгєн.
Нийгэм маань єнєєдєр ингэж л харагдаж байна. 5 хvний 4 нь элит vлдсэн ганц нь нийгмийн хог шаар. Цагийн эрхээр энэ бvхэн аяндаа зєв гольдрилдоо ороосой л гэж залбирч байя. Тєр засаг маань ч гэсэн энэ тал дээр анхаарч дунд сургуулийнхаа боловсролыг чангалж их сургуульд орох босгыг єндєрсгєєсэй. Чанартай хэдэн сургуулиас бусдыг нь хааж ингэж замбараагvй лиценз єгєхєє болиосой. Эцэг эхvvд маань ч гэсэн хvvхдийнх нь ирээдvй чадвар болохоос ромбо биш гэдгийг ойлгоосой.

М.Огоо
24.10.2002

2 comments:

Anonymous said...

Bichsen zuil chin taalagdlaa. "Amidral ter chigee ariin haalga bish shuu dee" gedeg ih l hatuu UNEN baina.

Anonymous said...

chi tegeed uuruu gudamj tseverleed yawahgui yaasan yum be? haaguur yu hiij yawsan yum yamar gazar yamar ulsiin tsewerlegch baisan nuhur ve chi! Neg l surhii humuus shuumjleed baih yum.