С.Дєлмандахтай би анх 4 жилийн ємнє танилцаж байж билээ. Тэр vед биднийг хэн ч танихгvй, хэн хэн нь хийх бvтээх хvслээр дvvрэн ч ядуу оюутнууд байж билээ. Хамтарч юм хийе гэсэн санаатай бид хэсэг vзсэн юм. Даанч энд бидний арга барил болон зорилгын ялгаа гарч ирэн зєрчилдєж эхэлж билээ. Минийхээр бол бид мєнгєний хойноос, харин Дєлєєгийнхєєр бид оршин тогтнохын тєлєє зvтгэх ёстой байлаа. Гээд удалгvй зєрчлєєсєє болж бид салсан сан. Гэхдээ нєхєрлєл маань бол дуусчихаагvй юм. Надад тvvний ер бусын тайван, юманд хvлээцтэй хандаж, нухацтай шийдвэр гаргадаг зан нь таалагддаг байлаа. Тиймдээ ч бид бусдаасаа арай илvv дотно байсан байх. (Харин тvvнд миний юу нь таалагддаг байсныг мэдэхгvй)
Хэдэн жилийн дараанаас тvvний хийж байгаа юмнууд намайг гайхуулж эхэллээ. openMN, soyombo linux, MUG гэх мэтчилэн. Бид хэн хэн нь мэдээлэл технологи маш их сонирхдог байсан ч (Гэхдээ мэдээж хэрэг Дєлєє надаас илvvгээр л дээ) Дєлєєгийн хийж буй бvхэн надад нэг л утгагvй, явцгvй санагдаад байдаг байлаа. Хэн хэзээ надад мєнгє єгнє гэж энэ бvхнийг сайн дурын байдлаар хийж явах ёстой юм гэдгийг би vнэндээ ойлгосонгvй. Миний хувьд бол би зєвхєн мєнгєний тєлєє л явж байлаа. Мєнгийг ч олж байсан. Даанч хурааж л чадаагvй болохоос. Харин Дєлєє бол урагш гишгэж байлаа. Тэр єєрийгєє боловсруулж бусдыг ч бас боловсроход ямар нэгэн хэмжээгээр туслах гэж хичээж явсан юм. Саяханыг хvртэл би Дєлєєгєєс олсон орлого байхгvй чамд ингэж нийгмийн зvтгэлтэн болж явах хэрэг байдаг юм уу гэж гайхаж асууж байж билээ. Харин юуны тулд яах гэж ингэж явж байгаа, энэ нь эцэстээ хэнд хэрэгтэй юм гэдгийг найз нь сая л ойлголоо.
Мєнгийг олж явахдаа би зєвхєн єнєє маргаашаа л бодож явж. Єнєєдєр хоолтойгоо, маргааш мєр бvтэн явж байхад л надад хангалттай байж. Олох тусмаа Алтан Загасны vлгэрийн эмгэн шиг улам л ихийг олох гэж явдаг байж. Харин єнєєдєр ажил ч vгvй, сургууль ч vгvй, энэтхэгийн нэг хєдєє тосгонд ингээд хог дээр vсэрчихээд хэвтэж байхдаа найз нь амьдралын энгийн нэг vнэнийг ойлгож авлаа. Єчvvхэн хvн єєрийнхєє тєлєє амьдардаг, Агуу хvн бусдын тєлєє амьдардаг гэдгийг ухааруулж єгсєн анддаа баярлалаа. Над шиг хий дэмий юмний хойноос хєєцєлдєж яваа мянга мянган залуучууд vvнийг бас ойлгоосой. Тэгвэл нийгэм маань, улс орон маань, ирээдvй маань арай гэрэлтэй харагдаж юу магад...
М.Огоо
24.08.06
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment