Гар утас – Энэ холбоо vг та бидэнд шал танихгvй гадаад vг мэт санагдаж нэгмєсєн хєл утас энэ тэр гэчихгvй дээ хэмээн шоолж байсан цаг саяхан. Харин одоо энэ vг бидний єдєр тутмын хэрэглээ болоод зогсохгvй бараг л амьдралын маань нэгээхэн хэсэг болоод байна.
Бид хэн нэгэнтэй холбоо барихын тулд заавал ч vгvй таксафон дээр очерлон зогсохгvй, эсвэл утасгvй айлууд хажуу айлаасаа ганц яриулчих гэх мэтийн гуйлт тавих шаардлага аль хэдийн vгvй болжээ. Гадаадын хєрєнгє оруулалттай Мобиком компани GSM сvлжээг Монголд анх нэвтрvvлснээр монголчууд бид vvрэн телефон ашиглаж нэгнийгээ хаанаас ч “барьж авах” болж єнєєх л ёстой “миний гарт ертєнцийг атгуулна” гэдэг дууны vгс биелж эхлэх нь тэр. Єнєєдєр бид дэлхийн хаана ч хоцрогдоогvй шинэ загварын гар утас барьж шинээр гарсан технологийг ашиглан бvх л vйлчилгээг хvлээн авч байгаа нь монгол улсын хєгжил дэвшилд оруулж буй энэ компаний томоохон ач гавъяа юм.
Харин магтсан хvvхэн хуриман дээрээ унгадагийн vлгэрээр Мобиком компани GSM системийн монополь гэдгээ ашиглан сvлжээний доголдлууд маш ихээр гаргах боллоо. Мэдээж хэрэг техник л бол техник ямар нэгэн алдаа мадаг гаралгvй л хаачихав. Гагцхvv мєнгєє тєлєєд хэрэглэж буй vйлчлvvлэгч бид мєнгєндєє таарсан vйлчилгээг хvлээж авч чадахгvй байгаа юм шиг санагдах боллоо.
GSM систем нь дэлхийн єндєр хєгжилтэй ихэнх улсуудад ашиглагддагийн хувьд Моби барина гэдэг маань бидний хувьд нэр тєрийн хэрэг боловч зєвхєн нэр тєрийн тєлєє дэмий баахан мєнгє vрэх утгагvй юм шиг. Та гар утаснаасаа ярих гэвэл дор хаяж 3-4 залгаж байж арай л гэж нэг ярих гэсэн хvнтэйгээ холбогдоно. Эсвэл хэн нэгэн хvнд явуулсан мессеж чинь шал ондоо дугаарт оччихлоо гэсэн хариу репорт ирнэ. Хvнтэй уулзах гээд мессежеер бичсэн зvйл чинь заримдаа уулзсан хойно чинь очно. Баяр ёслолын vеээр бол хэн нэгэнд та мессежээр эсвэл амаар мэндчилгээ дэвшvvлнэ гэвэл уг баяр дууссаны дараа л бvтэх болов уу. Ядаж байхад шинэ дугаар нэмэх болгонд шахуу бvтэн єдєржин сvлжээ байхгvй болчихно. Тэр єдрийн хамаг л ажил тєрєл элдэв болзоонууд салхинд хийсээд одно гэсэн vг. Заримдаа дансанд байсан ганц хоёр нэгж нэг сонсоход л алга болчихсон байна. Утсыг минь ухаад хулгай авчихмааргvй юм гэж бодохоор сvлжээнээс маань єєр миний утсыг ухах чадалтай хулгайч vнэндээ байхгvй Утсаа хаалгачихгvйн тулд л хоногтой нэгж арай гэж авдаг мань мэтийн оюутнуудад бол хоёр нэгж гэдэг маань ертєнцийг атгуулчихдаг зvйл л дээ. Арай л гэж мєнгє цуглуулан байж хааяа нэг авдаг єндєр vнэтэй дугаар харах vйлчилгээ нь яг хэрэгтэй дугаарыг заримдаа гаргахгvй байх ч тохиолдол бий.
Миний нэг найз ажлаасаа хоцрох болчихоод даргадаа мессеж биччихэж. Ядаж байхад нь тэр vед дарга нь мань хvний чухал хэрэгтэй болчихоод гар луу нь утасдаад л байж. “Уучлаарай холбох шугам чєлєєгvй байна” гэдэг хариу л єгєєд байх юм гэнэ. Дарга нь бєєн уур, мань хvнийг ажилдаа орж ирэнгvvт л халдаг баридаг дээрээ тулаад иржээ. Хамгийн харамсалтай нь найзын маань бичсэн мессеж тvvнийг халагдсаны дараа л даргад нь очсон гэдэг.
Ядаж ийм vйлчилгээтэй юм чинь гээд vнээ арай хямдруулж болдоггvй юм байх даа гэж хvртэл хааяа бодогдох юм. Тааруухан цалинтай хvний сарын цалингийн тал нь гурван сар гар утастай байхын тєлєє алга болчихно гэдэг хайран шvv. Энэ их єндєр vнэтэй vйлчилгээнvvд vнэндээ таарсан чанартай байвал хаанаас ингэж цаас, цагны гарз хийх билээ. Даанч тэгж чадахгvй байгаад л єнєєдєр монголын GSM системийн хэрэглэгч бид гомдолтой байна.
Эцэст нь хэлэхэд vvнийг бичиглэгч Мобиком компаний гол єрсєлдєгч “Skytel”- тай ямар нэгэн садан тєрлийн холбоогvй бєгєєд Мобикартын 9928-тай дугаар баридаг энгийн нэгэн хэрэглэгч. Гагцхvv тэрхvv “ертєнцийг гартаа барих” гэхээр гардаг тvмэн зовлонгийн зах зухаас нь дурдсан болно.
М.Огоо
21.01.04
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
barag l unen shuu... gar utas baihgui bol neg asuudal baival ch bas neg asuudal... mongol uls maani uilchilgeeniihee chanaraa saijruulchihval uul n saihan l nutag oron mini baigaa yum daa
Post a Comment