Sunday, December 31, 2006

Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?

Єнєєдєр чинь 2007 оны эхний єдєр гэж байгаа. Уг нь бол миний хувьд их олон баяр давхацсан єдєр юм шvv дээ. Хамгийн анх 4 жилийн ємнє яг энэ єдєр найз охин маань намайг анх vнсч билээ. Бас миний хамгаас хайртай том эгч минь одоогоос гуч гаран жилийн ємнє бас л энэ єдєр тєрсєн гээд л.
Том эгч маань надаас яг арав эгч. Анх намайг жоохон байхад ээж маань Польш руу ажлаар зургаан сар яваад би гэж эхийнхээ єврєєс гараагvй амьтан санаж vхэх гээд шаналж байсансан. Тэр vед эгчийнхээ мээмийг барьж унтдаг байлаа. Арван жилийн жоохон охин хvнээр мээмээ бариулаад унтахаар ямар л олиг байгаа аж. Бариулахгvй гэхээр нь би уйлж орилоод л. Эрх ч байж, дураараа ч байж дээ.
Эгч маань анх намайг сургуульд дєнгєж ороход Хятадын засгийн газрын тэтгэлгээр сурахаар явж билээ. Бvхэл бvтэн 8 жил хятадад анагаах ухаанаар сурч тєгсєєд дахиад хоёр жил магистр хийж байгаа нь гээд нийтдээ арван жил хужаа хоол цохичихсон хvн шvv дээ. Одоо УКТЭ буюу нэгдсэн 1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажилладаг юм.
Улсын тєв эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг буюу vхэх сэхэхийн зааг дээр байгаа хvмvvстэй ажиллана гэдэг амаргvй бололтой. Єглєє 8-аас орой 5 хvртэл хєл дээрээ зогсож єдєрт дор хаяж 1-2 удаа хагалгаанд орно. Долоо хоногтоо заавал хоёр шєнє жижvvр эмч буюу шєнєжин нойргvй євчтєн сахиж хононо. Тэгээд бас болоогvй ажлаа тараад хоёр хvvхдээ сургууль цэцэрлэгээс нь зєєнє, оройжингоо єнєє хоёрынхоо буулгасан гэрийг янзалж хувцас хунарыг нь угаана, хоол хийнэ. Миний санаанд бол огт багтахааргvй л их ачаалалтай ажиллаад зvв зvгээр л яваад байдаг. Тэгэхэд би хугас єдєр хоёр хvvхдийг нь дагаад жаахан шогшчихоор ядарч vхэх гээд л. Дээрээс нь манай хувийн эмнэлгийн ажил, гадна дотно энд тэндээс ирсэн хvн амьтанд орчуулагч хийнэ гэх мэтээр амралтын єдрvvд нь бас л завгvй. Тэгээд болоогvй энэ болгоныхоо хажуугаар мэргэжлийнхээ Орос, Англи, Хятад номнуудыг єрчихєєд уншдаг гэж байгаа. Яаж ч амжуулаад болоод байдаг юм гэмээр олон зvйлийг хийгээд л байна, хийгээд л байна. Єєрєє vvндээ огтхон ч тvvртсэн шинжгvй дєрвєн мєчєєрєє савж амьдарна.
Хамгийн инээдтэй нь энэ их хєдєлмєр ямар vнэтэй гэж бодож байна? Би нэг удаа сардаа авдаг цалинг нь тооцож vзсэн юм. Тэгсэн шєнє жижvvр хийснийх нь мєнгє энэ тэр гээд хамаг юм нь нийлээд 1-р эмнэлгээс авдаг цалин нь 80-100$ орчим л болж байгаа юм. Хажууд нь би тэгэхэд зvгээр л хичээл vзэж байгаа оюутан гээд 150$-ийн стипент авдаг хvн шvv дээ. Нэг удаа бvр ємнєєс нь ядраад та ингэж явахаар нэг газар ядаж орчуулагч хийвэл биенд чинь арай амар тэгээд цалин чинь хамаагvй их биш vv гэж асууж билээ. Уг нь ч эгч шиг маань хэмжээний боловсролтой, 3 хэлээр чєлєєтэй харьцчихдаг хvнд орчуулагч байтугай ажил 100$ байтугай цалинд монголд олдох л байх. Харин мань хvн надад юу гэж хариулдаг гээч? “Би орчуулагч болох гэж 10 жил сурсан юм уу?...”
“Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?” гэж хэний ч билээ нэг блог дээрээс дээхнэ уншиж билээ. Харин би бол “Чи тийм баян юм бол яагаад аз жаргалгvй байгаа юм бэ?” гэж асууна.
Эгчийн минь хувьд арван жил сурсан хєдєлмєрийнхєє vр дvнг vзэж болох ганц газар нь л 1-р эмнэлэг. Хэдий цалин бага ч ядаж юм сурч боловсорч эмч болсныхоо хэргийг vзэж байгаа ганц газар нь.
Мєнгє гэдэг хvний амьдралын зєвхєн хэрэгцээ. Тvvний цаана хvний амьдралд аз жаргал олж авах зvйл олон байгаа. Манай сургуулийн гадаа “Doing what you like is enjoyment, Liking what you do is happiness (Дуртай юмаа хийж байна гэдэг бол зугаа цэнгэл тєдий, Харин хийж байгаа зvйлдээ дуртай байна гэдэг бол аз жаргал)” гэж томоо гэгч нь бичсэн байдаг нь цаанаа учиртай биз. Хvн болгоны хувьд аз жаргал гэдэг тусдаа ойлголт. Харин миний хувьд зорилгодоо хvрэх, хийж байгаа юмандаа дурлах хоёр л хамгаас том аз жаргал маань...
Тийм болохоор хамгаас хайрт эгч минь та миний хvсэж буй аз жаргалыг нэгэнтээ олж авсан, цаашид ч гэсэн энэ аз жаргалаараа бялхаж яваарай гээд тєрсєн єдрийн мэндийг шинэ оны мэндтэй хамт хvргэж чанга гэгч нь тэвэрч vнсье.

Wednesday, December 27, 2006

Шашин

Нэлээн дээхнэ Ганбаагийн блог дээр бидний шvтээн гээд шашны талаар жаахан бичсэн байсан. Галаарид ах хvртэл vvнээс болж vзгээ шvvрч авсан болохоор нэгэнтээ Бурхны, Жагарын орон гэгддэг газар амьдарч байгаа ухаантай болохоор бас нэг илvv хошуу нэмэхгvй бол болохгvй мэт санагдлаа. Yнэндээ миний шашны талаарх мэдлэг маруухан л даа. Бага байхад минь эмээ євєє маань лам болгоно гэж нэлээн vзэж Тєвд vсэг хvртэл зааж байсан боловч угийн лам болох шинжгvй дvлий толгой кириллээр бичсэн vлгэрийн голдуу номонд татагдан сvvлдээ “ардын” сургуульд орж “нvгэлт хар гєрєєчин” болох замдаа шуударсан. Ид шилжилтийн насандаа шинэ vеийн хvн болж байгаа нь гэж бурхан шvтээн бvхнийг vгvйсгэн атейст болж аав ээжтэйгээ бас хэсэг муудаж vзсэн. “Єнєєгийн єндєрлєгєєс харахад” гэдэг шиг одоо бодоод vзэхээр хэчнээн консерватив гэр бvлээс гаралтай ч би єнєє шашин гэж vзэн ядаад байсан зvйлийнхээ тухай огт ойлголтгvй л байж.

Миний амьдардаг хотоос 12 цаг автобусаар яваад очих зайтай Гомон гэж нэг жижигхэн тосгон байх. Тэнд бараг 3000 орчим лам Буддын философи гэдэг зvйлийг судалдаг ажээ. Тэдний бараг зуугаад нь Монгол, дээрээс нь Халимаг, Буриад гэх мэт Монгол vндэстнvvдийг нэмбэл бараг хоёр зуу болох бололтой. Энэ сургуулийг эхнээс нь суугаад тєгсєхєд 14 жил шаардлагатай гэнэ. Бvхэл бvтэн 14 жил єглєє 6 цагт босож ном хурж эхлээд орой 8 цагт унтана гэхээр тєсєєлєхєд хэцvv байгаа биз?
Тэнд сурдаг цєєнгvй хэдэн лам нартай гайгvй дотноссоны хvчээр єнєє ойлгодоггvй байсан зvйлээ бага сага гадарладаг болов. Анх лам нартай танилцаад нєгєє л наймааныхаа сэтгэхvйгээр “За танд ийм зvйл бvтээж єгье, та харин сайхан сан тавиад хийморь сэргээгээд єг” гэнэ. Харин єєдєєс лам нар “Бид чинь та нартай л адилхан оюутнууд шvv дээ. Буддын гvн ухаан гэдэг юм сурч байгаа болохоос бурхантай холбоо тогтоох арга сураагvй ээ” гэж хариулдаг байлаа. Монголд бараг Тєвдєєр надаасаа дор уншдаг амьтан шєнє нь хар хvний хувцас ємсєж шоудаж шоудчихаад уусан архиных нь vнэр арилаагvй шахуу байхад “Багш нь... багш нь...” гэж чичирч дайрдгаас арай ондоо л сэтгэхvй юм.
Гомон хийдийн дэглэм маш хатуу гэнэ билээ. Монголчууд цаг агаар хоол унд нь таарахгvй нэлээд нь ирж суралцаж байгаад тэсэлгvй буцдаг бололтой. Харин энд сурж байгаад буцаж Монгол явсан хvмvvсийн ихэнх нь шар шувталж “хар” болдог гэсэн. Ямар ч гэсэн энд сурсан хэсэгхэн хугацаа нь тэр хvмvvст “бурхантай холбоо тогтоож” хvнийг хулхидах нь нvгэл гэсэн сэтгэхvй тєрvvлдэг бололтой. Тэгэхээр энэ хагас цэргийн зохион байгуулалтанд, ингэж олон жил эдгээр хvмvvс юу сураад “хар” болохоор шийдэв?
“Буддизм гэдэг бол зєв амьдрахуйн философи” гэж шар толгойтой биеэрээ дvvрэн шивээс болсон нэг нєхєр Дарамсалад Далай ламын ном айлтгал дээр надад хэлж билээ. Эрдэмтэд ч vvнийг “хамгийн шинжлэх ухаанч философи” гээд ємнє нь бас тодорхойлчихсон юм билээ. Энэхvv философид бусад шашинд тvгээмэл байдаг ямар нэгэн vлгэр домгийн шинж чанартай, мухар сvсгийн зvйлс бараг байхгvй ажээ. (Манайд л гуйвуулсан утгаараа хэтэрхий их болохоос)
Аливаа хvн сайныг бодож, сайхныг хvсэж, бvр их сайн vйлсийг хийж байвал уг хvмvvний амьдрал энэ насандаа ч бай хойд насандаа ч бай эргээд єєртєє аз жаргалтай байна. Би бол хувьдаа ингэж л Бурхны шашны гол vзэл санааг дvгнэнэ. Харин хойд нас гэдэг ойлголт эрдэмтдийн нэлээн маргааны тєв байдаг бололтой. Уг нь энерги хадгалагдах хуулиар бол “аливаа энерги устаж vгvй болохгvй шинээр бvтээгдэж бий болохгvй, нэг тєлєвєєс нєгєє тєлєвт шилжин хувирч байдаг” гэсэн байдаг болохоор хvнийг амьдруулж буй энэ ямар нэгэн энерги эзэнтэйгээ цуг газрын хєрсєн доор vлдмээргvй л байгаа юм.
За тэгвэл хувь хvний амьдралд шашин ямар нєлєєтэй вэ? Yнэхээр л тэр ид шид нь байдаггvй юм бол хvмvvс яах гэж хамаг мєнгєє баран сvм хийд барин энэ олон лам нарыг тэжээгээд байна? Миний бодлоор бол хvн гэдэг амьтан сэтгэл хэмээх єнєє нууцлаг энергийнхээ хvчээр л тэжээгдэж амьдардаг. Тэр нь хvн хэмээх ухамсарт бодгалийг намгийн мэлхий аль эсвэл олон эст гидрагаас ялгаж єгдєг бололтой. “Бурхан ч сэтгэлийнх, буг ч сэтгэлийнх” гэдэг шиг аливаа зvйлд хvн чин vнэнээсээ сvсэглэн биширч чадвал эргээд єнєє энерги нь цэнэглэгдэн эрч хvчтэй болдог. Энэ л нєгєє монголд “бурхантай холбоо тогтоох” бизнес нураад уначихдаггvйн гол шалтгаан. Хэн нэгнийг хvмvvс ам дамжин ид шидтэйг нь магтана. Yvнд нь итгэсэн бидний аав ээжvvд хамаг л сэтгэлийнхээ угаас єнєє хvний уншиж буй номонд сvсэглэнэ. Yр дvн нь аль аль талдаа ашигтай. Бурхны оператор єргєл барьцаа авна. Харин аав ээжvvд маань дотоод энергээ цэнэглээд авна. Тvvнээс бус бидний ойлгодоггvй Тєвд номны ихэнх нь яруу найргийн шинж чанартай гvн ухааны туурвилууд, ердєє зєв амьдрахуйн философи л байдаг ажээ.
Гэхдээ ирээдvй маань бас тийм ч бvрхэг биш шvv. Ноднин жил Гомон хийдэд 12 жил сураад тєгссєн анхны Монгол лам одоо Гандантэгчлэн хийдийн хамбын доохно талын удирдах албанд зvтгэж явна. Тvvний залгамж нь дараа жил тєгсєх бас нэг ах хvv бий. Тэгээд тvvний дараа гэх мэтчилэн. Энэ хvмvvс ирээдvйн Монголын шашны чиг хандлагыг тодорхойлох болно. Сая болсон Далай багшийн номын айлтгалыг єнєє анхны алтан хараацай синхроноор шууд Монгол хэлээр орчуулан бидний мэлмийг нээж байх юм. Ємнє нь ойлгогдохгvй дvнгэнэдэг байсан Тєвд vгс эх хэлээр маань яралзтал тархинд шингэж байна билээ. Тийм болохоор бид аав ээжийнхээ насанд очих цагт Монголын бурхны шашин гэдэг жинхэнэ утгаараа хvнийг гэгээрvvлдэг хэмжээнд оччих байх л гэж найдаж байна. Тэр болтол харин бид болон биднээс дооших залуу vе маань энэ бурангуй байдалд нь дургvйцсэндээ чєтгєр ч шvтдэггvй атейстvvд болчих вий дээ.

Wednesday, December 13, 2006

Тєсєєлєл

Ганбаатар анд маань шилдэг 10 блог шалгаруулах санаатай нэг юм сэдчихсэн нь намайг оролцуулаад нэлээдгvй хvмvvст хэнийг нь ч гомдоолгvй яажшуухан санал єгєх вэ гэж толгойгоо гашилгах ажил бий болгоод єгч. Тvvн дээр гарсан сэтгэгдлvvдийг уншиж суутал Хишгээ ах харин намайг сураг ажиггvй таг чиг болдог гэж шvvмжилсэн байсныг уншаад жаал єєртєє гэмшив. Юун ч сvрхий намайг Гобитой харьцуулсан юм. Миний бичсэн юм хаана нь ч хvрэхгvй шvv дээ гэж бодоод. Ямар ч байсан шvvмжлэлийг хvлээж аваад энэ бичлэгийг бичиж байна.
Юу гэвэл сvvлийн нэлээн хэд хоног юун блогтой манатай шалгалт шvvлэг гэж єглєє нар мандахаас ємнє номын санд орж шєнє жаргасан хойно нь унтах гэж л харьдаг болсон болохоор 10-аад хоног шалгаагvй мэйлээ єнєєдєр шалгаж хvмvvст амьд гэдгээ мэдэгдэх шив. Хvний потенциаль гэхээсээ илvv хєдєлмєрийг нь шалгаж махыг нь идэж байж дvгнэдэг энэ Энэтхэг сургалтын системийг даанч яалтай. Программын шалгалт нь хvртэл бичсэн программаас нь онолынх нь асуултын оноо єндєр байх жишээтэй. Хэн сайн хєдєлмєрлєнє тэр хол явна л гэж энэ олон амьтныг тэгш эрхтэй уралдуулдаг юм болов уу даа. Ядаж байхад манай Пvнег Энэтхэгvvд нь єєрсдєє Eastern Oxford гээд нэрлэчихсэн. Тvvнд нь єнєєдvvл нь хошгорсон ч юм уу сургалтаа бусад хотуудынхтай харьцуулахад хамаагvй чанга дvгнэдэг системтэй. Хvмvvс IIT (Indian Institute of Technology) тєгсєєд Майкрософтод ажиллах гээд явж байхад би энд нэг муу коллежийн семестер тєгсєх шалгалтанд унахгvй 40 оноо авчих санаатай єдєр шєнєгvй номын санд ухнатаад л. За энэ чинь бичих гэж байсан юмнаасаа нэлээн халуураад явчихаж. Тулгат ахын бичиж байсанчлан єєрийгєє учирлан хамгаалж байгаа царай нь юм даа.
Бичлэгийнхээ гарчигийг тєсєєлєл гэж єгсєн нь ийм учиртай. “On the internet nobody knows you’re a dog” (Интернетэд хэн ч чамайг нохой гэдгийг чинь мэдэхгvй) гэж хоёр нохой хоорондоо ярьж байгаа зурагтай хєєрхєн комик байдаг юм байна билээ. Саяхан тохиолдсон явдалтайгаа уялдуулж vvнийг гэнэт санасан юм.
Манай нэг найз бий. Bike-г ёстой галзуу солиотой юм шиг унана. (Энэтхэгт ялангуяа манай Пvнед толгойтой болгон хоёр дугуйтай юм унадаг ухаантай. Євєл болдоггvй газар энэнээс сайн сонголт гэж юу байх вэ). Ард нь суугаад явахаар хамаг биений шар vс босчихоод шєрмєсєє таттал биеэ чангалдаг юм. Би уг нь єєрийгєє хулчгар гэж хэлэх дургvй л дээ. Гэхдээ хотын ид хєдєлгєєн дунд том том Truck-уудын дундуур гараа єргєхєд л хvрэхээр зайтай зєрж єнгєрєн салхи сийгтэл 70,80 милийн хурдтай сvлжээд явахад нь сундалдаж яваа бол хамаг хулхи буучихаад, биеэ хурааж чангалаад хэзээ ч vсэрч буухад бэлэн сууж байдаг юм. Саяхан нэг єдєр зайлшгvй тохиолдлоор дахиад ард нь суух хэрэг гардаг юм байна. За дахиад л ядартлаа биеэ чангалж стрессээ тайлтал давхих нь дээ гэж бодсоноо гэнэт нэг мэргэн санаа олж нvдний шилээ тайлж кармалаад ард нь суучихлаа. Тэгээд л мань хоёр ч замдаа гараад нисэж єгєв. Харин энэ удаад надад биеэ чангалах шаардлага ердєє гарсангvй. Байнга тvгшvvртэй байдаг єнєєх мэдрэмж ч байхгvй. Ард нь хамаг биеэ сул тавьчихаад дуу аялан шал єєр юм бодоод ч явж байх шиг. Учир юу гэвэл би -4 харааны шил зvvдэг. Шилээ авчихаар хэр баргийн хvний царай бvрэлзээд таньддаггvй юм чинь замаар зєрж байгаа машин тэргийг хэр холуур єнгєрч байгаа замын ховил нvх хаана юу байгааг олж харахгvй санаа амар явдаг юм байна л даа.
Хvн єєрийн бий болгосон тєсєєллийн ертєнцдєє л тvгжигдэж амьдардаг бололтой. Дээхнэ нэг юунаас ч билээ хєлдєєгчинд орж тvгжигдчихээд єнєєх нь ажиллахгvй дотроо +18 градустай байгаад байхад осгож vхэх нь гэж айсаар байгаад хєлдчихсєн хvний тухай уншаад гайхаж билээ. Ус 0 градуст хєлддєг байхад хvн +18-д хєлдєєд байхдаа яах вэ дээ. Яг vvнтэй адилхан би найзынхаа ард нь суухдаа мєрєн дээгvvр нь урдах замаа хараад л саад ойртохоор юу юугvй мєргєх нь гэж айгаад хамаг биеэ чангалаад явдаг юм шиг байна. Нvдний шилгvй болохоор урдаас юу ирж мєргєх гэж байгаа юун дээгvvр харайж, хэдэн милийн хурдтай яваагаа мэдэхгvй санаа амар суудаг бололтой. За тэгээд иймэрхvv нарийн сэтгэлзvйн онцлогуудыг хvмvvс аль хэзээний судлаа байлгvй дээ.
Гол миний бичих гэсэн санаа тvрvvний нохойны хэлсэн vгтэй ойролцоо. Ганбаатарын єнєє бичлэг дээр хvмvvс нэгнийгээ гомдоочилгvйхэн шиг яаж бvгдийг нь шилдэг аравт багтаачих вэ гэж vзэж тарж байна. Гэтэл энэ дундаас яг нэгнийгээ таньдаг, царайг нь харж хоолойг нь сонссон хэчнээн хvн байдаг бол? Миний хувьд лав алслагдсан газар байдаг болоод тэр vv С.Дєлмандахаас бусдынх нь нэрийг ч ємнє нь сонсож байгаагvй дэг. Тийм байж яагаад би єнєєдєр 10 хvний нэр бичих гэж бараг хорин минут бодох болов? Энэ хvмvvсийн нэрийг бичсэнгvй гээд уг нь хэн нь ч намайг ирээд цохиод авахгvй байх. Хэн нь ч минийхийг доор орууллаа гээд гомдол нэхэж хошуугаа унжуулахгvй. Би эдний хэнийг нь ч танихгvй. Тэд ч намайг танихгvй. Магадгvй миний бичсэн хvмvvсийн нэрний цаана єнєє хоёр нохойны нэг нь байхыг ч vгvйсгэхийн аргагvй. Энэ хvмvvсийн бичсэн бичлэг, аливаа зvйлсд хандах хандлагаас нь л тэднийг дvгнэж дvрсэлж тєсєєлєн бодож “танил бус танилууд” болсон болохоор за байз нєгєє хэнийг хэдэд оруулчихвал дээр бол, тэрнийг бас бичихгvй бол болохгvй юм сан гээд л ойр дотныхноо хуриман дээрээ урьж байгаа амьтан шиг шаналсан бололтой. Ингээд бодохоор хvн зєвхєн тєсєєллєєрєє л амьдардаг юм шиг. Кибер ертєнц гэдэг хvмvvний тэр тєсєєлєл дээр л дєрєєлж гарч ирсэн биз. Тэртэй тэргvй хvн тєрєлхтєн диод транзистрынхаа дотуур гvйж байгаа электроныг одоо болтол олж хараагvй мєртлєє тєсєєлєн бодсоныхоо хvчинд л тvvгээрээ компьютер интернет гээд єчнєєн юм хийчихлээ шvv дээ.
Блог портал эд нар гээд нэгдсэн сvлжээ хийе гээд л хvмvvс санаа гаргаад байна билээ. Зарим нь ч тvрvvчээсээ хийж эхэлсэн байх. Нэгэн шинэ биш санаа гэвэл энэ Ганбаатрын сэдсэн зvйлийг боловсронгуй болгоод хvмvvс нэгнийхээ тєлєє саналаа єгдєг, нэгнийхээ бичлэгийг дvгнэдэг, уралдаан байдлаар хамгийн олон уншигчтайг нь шалгаруулдаг нэг тиймэрхvv тогтолцоо бvрдvvлээд єгвєл их зvгээр юм шиг. Одоо байгаа ганц нэг тоолуур, рэйтингvvд нь монголчуудын хувьд учир дутагдалтай, угаасаа монгол хvний блогийг гадаад хvн уншина гэж байхгvй монгол блог уншигчид нь цєєхєн зэргээс бидний хэдэн партизан маягийн нєхдvvд л энэ муу гvvглийг царайчилж жаахан хост авч байна.
Зоригт монгол сайтуудыг нэг бол хэт албаны, нэг бол хэт зугаа цэнгэл хєєсєн гэх зэргээр нэлээн шvvмжилсэн байсан. Дунд зэргийн мань мэтэд таарсан нэг юм уг нь хэрэгтэй л байгаа юм. Єєрсдєє портал ажиллуулна гэхээр цаг зав, мєнгє тєгрєгнєєс авахуулаад асуудал их. Байгаа хэд рvv нь орно гэхээр чат форум хоёр дээр нь арван жилийн хvvхдvvд хэрvvл хийгээд vг хэлний баялаг муутай мань мэтийг барьж идчих гээд. За тэгээд зовлон тоочоод шvvмжлээд байвал ямар дуусах биш дээ. Харин хийж бvтээж байгаа нэгнээ л дэмжихийг бодьё. Иймэрхvv зvйл хийж байгаа хvн байвал хуруу нэмэх чадалгvй ч хошуу нэмж дэмжинэ шvv. Бусад нь ч гэсэн цугтаа дэмжээрэй.


Єє нээрээ мартсанаас С.Дєлмандахаас єєр бас нэг блогчин таних юм байна. Шинээ ах маань саяхан блог нээсэн байсан. Эхний бичлэг нь тун дажгvй санагдсан. Та уншаад vзээрэй. Их аятайхан зvйрлэл байна билээ.

Wednesday, November 29, 2006

Мєнхийн хайрын билгэдэл Таж Махал

Дэлигээс 180 км зайтай Агра хотод байрлах дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгдэх Таж Махалд яг vд дундын нарнаар давхиж хvрэв. Гаднах тєв хаалга нь худалч хvнд бараг километр оочертой ажээ. Эрэгтэй, эмэгтэй, жуулчин, хvvхэд гэж тус тусад нь ялгаж зогсоогоод ч нэмэр байхгvй аль нэг очероор нь хvлээж орно гэвэл дор хаяж хоёр цаг болох шинжтэй. Аз болж нутгийн хvн дагуулж явсаар ар талынх нь нууц хаалга гэмээр жижиг хаалган дээр аваачиж єглєє. Эндхийн очер нь хамаагvй бага гэхдээ ямар ч байсан хагас цаг халуун наранд зогсоочих л юм байна билээ. Жуулчид ороход 750 рупий буюу 20$ орчим энэтхэг хvн ороход 20 рупий буюу 50 цент орчим vнэтэй. Зургийн аппарат, видео камер, цэвэр усны савнаас єєр юм авч орж болохгvй, тамхи чvдэнз, чихэвчний хєгжим юу байдаг бvгдийг нь хураах ажээ. Єєрсдийгєє Тєвд гэж тас гvрийгээд л 20 рупийний билетээр нь зvтгэчихлээ. Таж Махал дэлхийн долоон гайхамшгийн нэг гэдгээсээ болоод Энэтхэгийн хамгийн их жуулчин татдаг газар ажээ. 2004 онд гэхэд л 3 сая гадаадын жуулчид Тажийг vзсэн гэнэ. Ганц гадныхан ч гэлтгvй энэтхэгvvд єєрсдєє хаа холоос vзэх гэж ийшээгээ цувдаг бололтой.

Гол бунхан тєв vvднээсээ

Анх Могулын эзэнт гvрний хаан Шах Жахан хайртай эхнэр Мумтаз Махал нь тєрєлтийн хvндрэлээс болж vхэхэд дурсгалд нь зориулан мєнхийн хайрын билгэдэл болгон барьсан гэдэг. Одоогийн мєнгєн дvнгээр шилжvvлж бодоход хагас тэрбум орчим долларын єртгєєр бvтсэн Перс, Энэтхэг, Араб маягийн барилгын хэв загварыг хослуулсан энэ нvсэр том бунханыг 1631 оноос хойш 22 жил барьж байж босгожээ. Дэлхийн гайхамшгийн тоонд орох болсон vндсэн шалтгаан нь миний ойлгосноор тэр олон жилийн ємнє ийм маягийн зvйл бvтээгээд тэр нь єдий болтол чулуундаа бараг зураас ч vгvй хэвээр vлдсэн нь л юм болов уу даа.

Гол бунхан баруун талаасаа

Тажийг баригдаж дєнгєж дууссаны дараа Шах Жаханы хvv Аурангзеб аавыгаа баривчлан Тажийн яг хажууд байрлах Агра Форт буюу Аграгийн хориглолтын цайзад хорих болов. Ингэх болсон шалтгаан нь дурлалдаа хэт мансуурсан Шах Жахан улсынхаа хамаг хєрєнгийг Таж барихад зориулаад зогсоогvй баригдаж дууссаных нь дараа голын нєгєє эрэг дээр яг адилханыг хар єнгєтэйгээр барихаар тєлєвлєж байсантай холбоотой гэнэ. Хар Таж Махал барихаар бэлдэж байсан гэх туурь, хар єнгийн гантиг чулуунууд одоо ч Ямуна мєрний нєгєє эрэг дээр байдаг юм гэнэ лээ. Хорионд ороод нэг их удаагvй нас нєгцсєн аавыгаа Аурангзеб Тажийн гол бунханд хайрт эхнэр Мумтазынх нь хажууд байрлуулсан гэдэг. Тажийг тойрсон vлгэр домог шиг олон яриа байдгийн нэг нь Тажийг баригдаж дууссаны дараа Шах Жахан “Дэлхий дээр Таж Махал ганц л байх ёстой” хэмээн гол архитекторууд барилгачдынхаа гарыг бvгдийг тасдаж хаян дахиж Таж баригдахгvй байх баталгааг хангасан бололтой. Yнэн худал нь мэдэгдэхгvй ч баригдаж дууссаных нь дараа 20000 барилгачдаа Ямуна мєрний усанд vйж алсан эд нар гэх мэт яриа ч байдаг юм байна билээ. Ямар ч байсан нэлээдгvй цусаар л боссон эд юм гэж би ойлгосон (гэхдээ хар Таж барих гэж байсан юм бол уг нь тэр хvмvvс нь хэрэг болмоор юм...)
Зурган дээр та гол бунхныг харж байна. Гол бунхныг тойрсон 4 ширхэг гонхон хамгаалалтын зориулалттай юм гэсэн. Гол бунхнаас тєв vvд хvртлээ 200 метр орчим усан сантай ба гол бунхны гурван талд хажуугийн жижиг бунхнууд, ард нь Ямуна мєрєн урсаж байдаг ажээ. Усан сан нь Ямуна мєрєнтэй шууд холбоотой нарийн сантехникийн системтэй.
Тажийг барихад зориулж бараг азийн єнцєг булан бvрээс буюу Ражастанаас цагаан гантиг, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор, Тєвдєєс оюу, Шри-Ланкаас биндэръя, Арабаас карнелийг авчирж шигтгээ хийж байсан гэдэг. Тажид орох материалыг зєєж 1000 заан ажиллаж байсан ч гэж ярьдаг юм билээ. Yндсэндээ цагаан гантигаар хийгдсэн ба хана нь битvv эрдэнийн чулуун шигтгээтэй, шигтгээг хананаас нь тєвийлгєєд хийчихсэн чулуу болохоор бас гайхамшигтай л санагдаж байв. Ядаж байхад гол бунхных нь ус зайлуулах хоолойг хvртэл гантиг чулуугаар хийсэн байсан.

Гол бунханы ар тал, Ямуна мєрєн

За тэгээд нvдээр л vзэхгvй бол би яаж ч хичээгээд танд харагдтал дvрсэлж чадахгvй нь бололтой. Гайхамшигтай л гэж хэлэхээр боловч нєгєє талаас энэ бvхэн ердєє хvний хvvр хадгалахад зориулж хийгдсэн гэж бодохоор харамсалтай.

Хажуугийн бунхан

Тєвийлгєж хийсэн чулуун хээ

Эрднийн чулуун чимэглэл

Гантиг ус зайлуулах хоолой

Tuesday, November 28, 2006

Эрх чєлєєний vнэ цэнэ буюу Дарамсала

Мєргєлчид голдуу дvvрэн монгол суулгасан автобус Дэлигээс орой 7.00 цагийн vед хєдєллєє. Дарамсала суурин нь Дэлигээс 500-аад километрийн зайтай Химачал Прадеш мужийн нутагт харъяалагддаг далайн тєвшнєєс дээш 1800 метрийн єндєрт Хималайн уулсын суганд байрлах ажээ. Хималай руу єгсєж эхлэхэд зам нь улам нарийсан ойрхон ойрхон огцом нугачаатай болж эхлэх нь тэр. Даанч жолоочид маань хурд хасаж нугачаа гаргана гэдэг ойлголт огт байдаггvй бололтой. Тултал хаазалж байгаад л нугачаан дээр ирмэгц бараг drift хийн огцом эргvvлэхэд нь нэг дугуй доошоо харанхуйлж харагдах єндєр хавцал дээгvvр гараад л єнгєрєх шиг санагдана. Дарамсала руу єдєр явдаг унаа огт байдаггvй юм гэж сонссон. Зам нь ийм юм бол уг нь гэрэлтэйд явмаар юм гэж гайхтал сайндаа ч биш тэр гvнзгий гvнзгий хавцлуудынх нь хажуугаар тийм хурдтай гарахыг єдрийн гэрэлд харвал хэр баргийн амьтаны зvрх нь савлачихдаг бололтой.

Yvрээр дєнгєж нар мандахад Хималайн нуруу нэг иймэрхvv

Yvрээр нар мандахад Дарамсалад орж ирлээ. Єглєєний нарны туяа Хималайн уулсын оройгоор тусан мєнх цаст сарьдагууд нь vзэсгэлэнтэйеэ гялалзаж харагдахад дэлхийн дээвэртэй ихэд ойрхон байгаагаа мэдрэх шиг санагдав. Аргагvй л уулын орой дээр байгаа гэсэн шиг агаар нь хvртэл нутгийн минь агаар шиг тунгалаг агаад сэрvvхэн. Далайн эрэгтэй ойролцоо, чийглэг уур амьсгалтай, халуун газар жил гаран амьдарсан би гэдэг амьтан очсон єдрєє л цастай уулын хvйтэн агаарт нам цохиулаад ханиад хvрчих нь тэр. Нусаа татсаар тэр хавьдаа нэг хямдхан шиг буудал олоод, орчин тойронтойгоо танилцах санаатай дэмий тэнэж эхлэв. Дээшээ уул руугаа 3 км орчим газар єгсєєд Багсу хэмээх нэртэй жижгэвтэр хvрхрээ vзэв. Мєнх цаст уулынх юм гэсэндээ шvд хага ташим, Энэтхэгт бол миний хаана ч vзээгvй тунгалаг цэвэрхэн устай юм.

Монголынх шиг тунгалаг устай хvрхрээ

Дарамсала суурингаас доош 4 км орчим буугаад доод Дарамсала хэмээх бас нэг уулын гацаа бий. Норовлинга хэмээх жижгэвтэр сvм байрлах ба энд Тєвдийн Буддист урлагийн сургууль байрладаг ажээ. Хэдэн vе дамжсан бурхан бvтээх, бурханы хєрєг зурах асар єндєр соёл цаст Хималайг даван бууриа сэлгэж энд ирсэн бололтой. Урлангийн ахлах багш залуухан Тєвд миний дагаж явсан монгол ламыг таньдаг болж таараад бидэнд урлангаа болон хийж буй бvтээлvvдээсээ сонирхуулав. Ямар их тэвчээр, хєдєлмєр шаардаж энэ бvхнийг хийвээ гэмээр зvйлс байх агаад ойролцоогоор А0 хэмжээтэй бурхны зургийг яс суувал 4 сар сууж байж дуусгадаг гэхийг сонсоод бvр хэлэх ч vг олдсонгvй. Тэндээс гартал лам ах маань эд нар юу ч биш монголчууд энэ тал дээр хамаагvй илvv авъяастай, Єндєр гэгээний vеэс энэ талын урлаг монголд тєвдєєс хvчтэй хєгжсєн гэж байлаа.

Yvлэн дундах Дарамсала тосгон

Дарамсалад ирээд тєрсєн анхны сонин мэдрэмж бол хараас олон харагдах шар толгойнууд. Дэвэн дэлхийн тэнэмлvvдийг цуглуулчихаа юу гэлтэй хар шар єнгєт арьстай янзан бvрийн vндэстэн ястангууд. Жуулчид ихтэй газар байдаг сэтгэхvй болсон намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэгчээр зарим нь хєл нvцгэн, зарим нь єрєєсєн оймстой тууж явах нь ч энгийн vзэгдэл. Ихэвчлэн хиппи маягийн стильтэй бvгд л буддист бололтой оюутан голдуу залуучууд хєлхєж єгнє. Гаран дээрээ Чингисийн хєрєг шивvvлж, “Их Монгол 800” гэсэн зурагтай футболка ємссєн Ази царайтай залуу “Би Монгол шvv дээ” хэмээн Тєв Америк аялгатай Англиар хэлэн танилцахад эхлээд гайхаж билээ. Сонсоод байх нь аль хориод оны vед Америк рvv цагаачилсан Халимагуудын vр сад юм гэнэ. Одоо Далай ламын номонд даган баясах санаатай энд ирчихээд байгаа гэнэ. “Би уг нь Монгол, даанч Монголоор ганц ч vг мэдэхгvй” хэмээн санаа алдах мань залуу энэ зун “Их Монгол 800” очиж vзээд vндэсний vзэл нь нэлээд сэргэчихээд явж байсан бололтой.

Дарамсалагийн гудамж

Энэ удаагийн миний аялалын гол зорилго Есдvгээр Богд Жавзандамба хутагт, Дээрхийн гэгээн 14-р Далай ламд мєргєх асуудал дорхноо л шийдэгдэж орхив. Далай лам болон 9-р Богд Монголчуудад онцгой анхаарал тавьж vздэг дээрээс нь миний амьдардаг хотоос тэдэнд мєргєх гэж хvн очиж байсан удаагvй болохоор нэлээдгvй нэр хvндтэй зочлох шив дээ. Монголчууд гэснээс Энэтхэгт ирснээсээ хойш анх удаагаа л ийм олон Монголчуудыг харж баяслаа. Дэли Банглор гэх мэт том хотын оюутнууд бєєн бєєнєєрєє, Сера, Гомон гэх мэт хийдvvдээс бараг 30,40 лам дээрээс нь Монголоос бараг 100 гаран хvн ирсэн байх. Олон Монголын дунд сайхан л байлаа.

Тєвдvvдийн лаатай жагсаал

Дэлигийн Тєвд хороолол болох Мажну Ка Тилад Тєвдvvдийн vндэсний vзэл сэргээд байгаа талаар бичиж байсан. Тэндээс 500 гаран км зайтай энэ уулын мухарт ч байдал мєн ялгаагvй. Харин ч Тєвдvvдийн гол тєв нь болоод тэр vv Мажну Ка Тилаг бодвол илvv єргєн цар хvрээтэй vзэж байгаа бололтой. Намайг байхад бараг єдєр болгон шахуу Ху Жин Таог эсэргvvцсэн жагсаал цуглаан болж байлаа. Нэг шєнє бараг 200,300 Тєвдvvд лаа барин гудамжаар гэрэлтэй жагсаж харагдсан. Маргааш єдєр нь баахан залуучууд Хятадын далбааг томоор хийлгэчихсэн гудамжинд дэвсэн орилолдож дээгvvр нь замаар явж буй машинуудыг гаргах зэргээр эсэргvvцлээ илэрхийлж байв. Дэлгvvр, интернет, дэн буудал зэрэг жижиг бизнес эрхэлдэг хvмvvс хэний ч шахалт шаардлагагvйгээр Тєвдийн эрх чєлєєний чухлыг сурталчилсан зурагт хуудас жуулчдад тараан дор бvрнээ л тэмцэж буй бололтой. Хvний нутагт, харих буцах эх оронгvй, ядаж аливаа улсын иргэншил пасспорт ч vгvй ингэж явахад нь л эрх чєлєєний vнэ цэнэ амтагддаг юм болов уу даа. Бид vнэхээр энэ хvмvvс шиг эрх чєлєєнийхєє vнэ цэнийг мэддэг бил vv? Єєрсдийнхєє одоо байгаа байдалтай эвлэрч чадахгvй буруу болгоныг єнгєрсєн рvv чихэж суудаг залуу vе бидний дундаас, тэр хараагаад байдаг єнгєрсєн vе маань бас л эдэн шиг эрх чєлєєний тєлєє тэмцэж байсныг хэд нь санадаг бол?

Аялал

Хэд хоногийн ємнє удахгvй аялалд гарна гэж бичиж байсан. 10 хоногийн дотор нийтдээ бараг 6000 км газар аялж байгаад дєнгєж єнєєдєр л ирлээ. 10 хоног алдсан хугацаагаа нєхєж нэлээдгvй суух шаардлагатай болох юм шиг байна. Гэсэн ч очсон газар орныхоо сонингоос тэмдэглэлийн дэвтрээ харж байгаад оройд нэг хэсэг юм бичээд байя гэж бодлоо. Та бvхэн таалан соёрхоно биз.

Улс доторх улс – Мажну Ка Тила

Дэлид очсон хоёр дахь хоногтоо Тєвд дvрвэгсдийн хороолол болох Мажну Ка Тилад очиж байрлах болов. Том бетонон хашааны хаалгаар оронгуут л Энэтхэгээс єєр ертєнцєд ороод ирэх шиг санагдах нь тэр. Нарийхан нарийхан гудамжууд бvхий нэг жижгэвтэр орон сууцны хотхоны хэмжээтэй газар хаашаа л харна уу царай тєстэй Тєвдvvд. Энэтхэгvvдийн дунд онигороороо дуудуулж бусдын нvдэнд єртєж содон байх зовлонгvй эвтэйхэн ч юм шиг. Худалдаа наймаа хийж байгаа зэрэг нь яг л Эрээнд хужаа нартай байгаа юм шиг санагдуулах ажээ.
Хамгийн анх 1959 онд Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц Хятадуудаас зугтаан 80,000 дvрвэгсдийн хамтаар орж ирснээр энэхvv бетонон хашаан дах “улс доторх улс” бий болсон бололтой. Монголд 1992 оноос хойш нэлээд олон жил Энэтхэгийн элчингээр сууж байгаад тэнгэрт хальсан Бакула Ринбvчийд Энэтхэгийн засгийн газраас энэ хэсэгхэн газрыг бэлэглэсэн юм гэсэн. Гэгээнтэн хvний сэтгэлээр Ринбvчий ч уг газрыг єєртєє орд харш бариулж наймааны хэрэгсэл болгочихсонгvй нутаг нэгт зовсон тvмнээ байрлуулж Тєвдийн нэгээхэн хэсгийг Энэтхэгт амилуулах эхийг тавьсан бололтой. Yvнээс хойш бусад хотуудаар ч Тєвд дvрвэгсдийн хороолол бий болж эхэлсэн юм гэсэн.
Мажну Ка Тила дахь хоолны газруудад яг л Монгол хоол шиг хоол хийн (бодвол Тєвд Монгол хоолнууд аль аль нь Хятадаас гаралтай болоод тэр юм болов уу) дэлгvvрvvдэд нь Энэтхэгт бол тийм ч элбэг бус биднийхтэй ойролцоо санагдах эд агуурс зарах ажээ. Нутгийг минь санагдуулсан энэ жижигхэн районы амьдрал гэхдээ тийм ч аз жаргалтай биш. Хаа сайгvй Тєвдийг чєлєєл, Хятадыг Тєвдєєс гаргая гэсэн урианууд наалттай. Ядаж байхад яг намайг очих vеэр БНХАУ-ын дарга Ху Жин Тао Дэлид айлчлах болоод тэр хавийн тєвдvvдийн цусыг хєєргєчихєєд байсан vе. Yндэсний vзэлдээ байж ядсан залуучууд аргагvй л бусдын нутагт байгаа тулдаа л биеэ барьж байх шиг санагдсан.



Одоог хvртэл Тєвдvvд арав хорь зуугаараа нууцаар Хималайг даван Энэтхэг рvv орж ирдэг ажээ. “Тєвдєд амьдрал vнэхээр хэцvv, Тєвд хvнд бол ямар ч эрх чєлєє байхгvй. Хаашаа ч явсан юу ч хийсэн заавал Хятадын тєр захиргаанд мэдэгдэж зєвшєєрєл авах ёстой. Тєвд сургууль, Тєвд уламжлал гэдэг юм устаж хvvхдvvдийг Хятад сургуульд сурган Хятад сэтгэхvйтэй болгож байна. Шашин ном нь хvртэл байнгын хяналттай. Лхаст лам болж байгаа хvн заавал Бээжинд гурван жил шашны сургуульд сурч байж лам болох эрхтэй болно.(Гурван жил гэдэг хvний тархийг угааж vзэл суртлынхаа машин болгоход хангалттай хугацаа л даа.) Yvнийг тэвчиж ядсан Тєвдvvд бараг єдєр бvр нууцаар хил даван оргож зугтдаг ба Хималайг давахад дор хаяж сар явган алхдаг, гэхдээ энэ нь єдєртєє нуугдан шєнє нь алхахад тийм ч амар биш, Хятад цэргvvдтэй тааралдвал єчиггvй буудуулна” гэхчлэн нэг Тєвд нvдэндээ бараг нулимс мэлтэлзvvлэн ярьж билээ. Єєр нэг Тєвд “Яг vнэндээ Лхас гэх мэт Тєвдийн хотууд бол барууны жишгээр хєгжиж байгаа. Єнгєрсєн онд л гэхэд Транс Тєвдийн тємєр зам тавьсан, єндєр єндєр барилгууд олширч байгаа гэх мэт. Гэхдээ энэ бvхэн Тєвд хvнд бол огт хvртээлгvй. Хятадууд єєрсдєдєє зориулж л энэ бvгдийг хийж байгаа юм. Бидний хэл соёл хэнд ч хэрэггvй хог болох дээрээ тулаад байна” гэж билээ.
Ямар нэг vндэстэн єєрсдийн хэл, соёл уламжлал нь л алга болвол тусгаар тогтнолоо алдсанаас дор байдаг бололтой. Аливаа бодгалийн єєрийн vр удмаа vлдээх, оршин буй орон зайгаа хамгаалж харамлах тєрєлхийн зєн совин энэ хэдэн Тєвдvvдэд ч адилхан тєрсєн болов уу. “Бидэнд заавал тусгаар тогтнол хэрэггvй. Хятадын вассаль байдлаар хууль дvрмийг нь мєрдєєд ч болтугай гагцхvv єєрсдийнхєє хэл соёлыг авч vлдэж чадвал болоо” гэж тэд ярьж байсан нь ч vvний илрэл биз. Далай ламын Тєвийг Сахисан Бодлого (Middle Way Policy) ч vvнтэй яг утга нэг санагдсан. Гагцхvv ирээдvйд Тєвд гэдэг нэр зєвхєн тvvхийн хуудсан дээр vлдэх вий л гэхээс энэ хvмvvс бvгд айж байгаа бололтой.


Yvнийг сонсож суухад цус нэгтэй євєр монгол ахан дvvст маань ч ийм л хувь заяа тохиолдож байгаа байх гэж бодож байлаа. Нэлээн дээхнэ Цахим Єртєєн дээр Дээд Монголчуудын тухай бичсэн байсан. Бид л мэддэггvй болохоос биднээс цаагуур асар их зvйл єєрчлєгдєж байдаг бололтой.

Wednesday, November 15, 2006

Эх

Намар оройхон шувууд буцаад дуусчихсан, моддын шар навчис газар дэлхийг бvрхэн шав шар єнгєтэй болгоод, нvцгэн моддын сэрийлдэх мєчрvvд ямар нэгэн амьтны гар хєлийг санагдуулам арзайлдсан гуниг дvvрэн тэр орой тєрєх тасгийн цонхон дээр нэгэн эх хэвлий дэх vрээ бvvвэйлэх мэт тэврэн алсыг ширтэн зогсоно. Хvмvvний амьдрал нэг нь ирж нєгєє нь буцаж байдаг улирал солигдохтой яг л ижил юм даа. Намар дуусч євєл хаяанд ирж, миний хvv ч тєрж оронд нь хэн нэгэн бас л явах байх даа хэмээн гунигтай ч юм шиг баяртай ч юм шиг бодолд ороогдон зогсох эхийн сэтгэлийг юутай ч зvйрлэлтэй билээ.
Тэр шєнє эх тєрж хvvтэй болов. Хамаг л шим шvvсийг нь сорсоор байгаад гарч ирэв vv гэмээр улцайсан улаан амьтан vе мєч бvрийг нь салгаад эргvvлж нийлvvлэх мэт євтгєн тєрєхєд эх миний хvv хэмээн нулимсаа барьж ядав. Хайрт ханьдаа ингээд л нэг хvv тєрvvлж єгдєг байж. Тэр минь арван жил хvлээсэн юм сан хэмээн дотроо бахдалтайяа бодсоор арван сар хэвлийдээ тээсэн хvvгээ хайр энхрийллийнхээ дээдээр vнсэв.
Хvv хоёр ой хvрчээ. Оройхон гарсан болоод ч тэр vv баахан нялцгай, бие муутай, юм л бол євчин ороогоод салахгvй. Эх єєрєє хvнийг vхэл амьдралын заагаас авардаг эмч мєртлєє хvvгээ євдєхєд л яаж ч чадахгvй дэмий бачууран єєрєє барьж аваад євчин тусгачихсан юм шиг л дотроо шанална. Єчнєєн олон хvнийг аврагдах найдлагагvй байхад нь хамаг л сэтгэлээ гарган хєл дээр нь босгодог байсан сан, бурхан надад заяасан ганц хvvг минь буцаагаад аваад явчихвал би чинь одоо яах болж байна хэмээн єдєржин євчтєн сахиж ядарсан ч шєнє цурам хийлгvй хvvгээ манан зvvдлэхэд нь тугалга хайлуулж, vнэгчлэхэд нь дагаж инээсээр нэг юм хvн болгож авав.
Хvv таван нас хvрчээ. Yеийнхэн дотроо шавилхан биетэй, эхийнхээ хажууд байсаар байгаад нялхамсуу болчихсон, юм л бол ємєгнєн доголон нулимстай явж байдаг хvvгээ харахаар эх ямар ч vед сэтгэл нь тайвшран уртаар санаа алддаг байлаа. Хvvдээ багаас нь vлгэр уншиж єгєн vсэг заасаар байгаад тvгдчиж ээрч мууран хэдэн vг холбож уншихад нь эгээ л анх тєрvvлж байсан шигээ миний хvv хэмээн бахархан бодож хайр энхрийлэл нь оргилон бялхав.
Хvv найман нас хvрэв. Есєн сарын нэгний єглєє хvvгээ хєтлєн сургуульд нь авч явж байхдаа эх єєрєєсєє холдуулан нэг л танихгvй хvнд єгєх гэж байгаа юм шиг санагдан дотор нь бачуурах авч нєгєєтэйгvvр хvv нь эрдмийн ихийг сураад олны дунд сайн сайхан явах болно гэсэн бодлоор єєрийгєє тайвшруулаад хvvгээ хайрлан үнсэв.
Хvv анх хилийн дээс алхав. Саяхан л эхийнхээ ширгэсэн хєхнєєс зvvгдээд салдаггvй байсан хvv нь єєрийнх нь хvсэж байсанчлан эрдмийн ихийг сурахаар алсыг зорих боллоо. Єдий олон жил амандаа хийх нь холгvй єсгєсєн хvv нь хvний газар яажшуухан явах бол хэмээн дотроо шаналавч хvvдээ мэдэгдэн санааг нь зовоохгvй гэсэндээ дэмий л баярлаж буй дvр эсгэнэ.
Хvv их сургуульд оров. Бага хvvхдийн зовлон бага том хvvхдийн зовлон том гэгчээр уруул дээрх хэдэн шар vс нь ургаж гvйцээгvй ч хvv нь орой vдэш янз бvрийн шалтаг хэлэн гарч алга болон утаснаас уяатай юм шиг зvvгдэж эхлэв. Шєнєжин хvvгээ хvлээн цурам хийгээгvй эх vvр цvvрээр орж ирэхэд нь “Хаашаа алга болчихов?” хэмээн зандрах авч эргэж харан тогоотой хоолыг нь халаах зуураа бvгдийг мартаад “Май хоолоо ид” хэмээн энхрийлэн vнсэнэ.
Хvv эхнэр авав. Ээжийнхээ єврєєс дєнгєж гарав уу эхнэрийн євєрт шилжсэн хvvгээ харамлах ч шиг эхэд санагдавч ямар ч гэсэн хvv минь л жаргалтай байвал болоо хэмээн хvvдээ ерєєл хvсэх ажээ. Хvний нялх хvvхдийг гомдоочих вий, хvний биш миний охин болж байгаа юм шvv хэмээн хамтад нь хайрласаар нэг л мэдэхэд хуримын зар хавьд тарж ахан дvvс цугласан байлаа. Найрын ширээний эхэнд хоймор дvvргэн суух хvvгээ харахад манцуйндаа vнэгчлэн инээж байсан тэр vеэсээ огт том болсон харагдахгvй ажээ. Ирсэн гийчдэд зориулж хvvгээ ая барихад нь л хvн болгосноосоо хойш амнаас нь хий гарч байхыг хараагvй эхийн сэтгэл гэгэлзэн хєєрч миний хvv чинь том болсон юм байна шvv дээ хэмээн нулимсаа барьж ядан асгарууллаа...

Ээжээ хvv нь таныгаа манцуйндаа ирж л ганц жаргаасан байх магад тvvнээс хойш дандаа зовоож байсан биз. Таныхаа тєрсєн єдєрт хvvгийнх нь барьж чадах ганц бэлэг л энэ юм даа. Тандаа хамгаас их хайртай шvv гээд баруун хацраа vнсvvлье. Удахгvй очиж зvvн хацраа vнсvvлэх болноо

М.Огоо

Далиан

Єнєє шуугиулаад байгаа Хавтгай ертєнцийн тухай номыг орчуулж байгаа тухай ємнє нь бичиж байсан. Орчуулга маань баахан удаашралтай ч явж л байна. Хятадын Далиан хотын тухай энэ хэсэг надад нэлээн таалагдсан учир энд тавьлаа. Та орчуулгын талаар дvгнэлтээ єгнє биз. Монголчууд бид ч гэсэн яагаад Тєв Азийн аутсорсинг тєв болж чадахгvй гэж?

Би Хятадын Банглор болсон єнєєх Далианыг vзмээр санагдаад дорно зvг рvv дахин довтолгов. Далиан зєвхєн Хятадынх гэдгээрээ ч гайхал тєрvvлсэнгvй. Том том ногоон єргєн чєлєєнvvд, цэцэрлэгт хvрээлэн, их сургууль техникийн коллеж болон мэдээлэл технологийн тєвvvд нь Далианыг яахын аргагvй Хятадын Цахиур Єртєє гэдгийг илтгэнэ. Би 1998 онд анх энд ирж байсан боловч тэр цагаас хойш маш олон барилгууд шинээр нэмэгдсэн учир би vнэндээ энэ газрыг танихгvй байлаа. Бээжингээс зvvн хойшоо ердєє цаг нисэхэд л хvрэх Далиан хэдийгээр єєр зєндєє ядуу, хоцрогдсон газар байгаа боловч Хятадын шинэ vеийн хот суурин зєвхєн vйлдвэрлэлийн тєв бус оюуны тєв болон яаж хєгжиж байгааг vзvvлэх vлгэр дууриал болсон газар юм. Байшин барилгууд дээр харагдах хаягууд л гэхэд vvнийг илтгэж чадна. ЖиИи, Майкрософт, Дэлл, ЭсЭйПи, ЭйчПи, Сони, Аксентюр гэх мэтчилэн vргэлжилсэн олон нэрнvvд бvгд л энд “арын ажил” болон шинэ программ хангамжийн судалгаа боловсруулалтаа хийж байна.
Япон, Солонгосын аль алинтай нь онгоцоор ганц цаг л нисэх зайтай, Япон хэлтэнгvvд ихтэй, интернет хєгжил сайтай, цэцэрлэгт хvрээлэнгvvд болон дэлхийн хэмжээний гольфийн курстэй (эдгээр нь бvгд оюуны хєдєлмєр эрхлэгчдэд тохиромжтой) зэрэг нь Далианыг яахын аргагvй Японы аутсорсинг тєв болоход нєлєєлжээ. Японы фирмvvд нэг Япон инженер ажиллуулах цалингаараа гурван Хятад инженер ажиллуулаад дээрээс нь єрєє дvvрэн дуудлагын тєвийн операторууд хєлсєлчих боломжтой (90$-оос эхэлж цалинжуулаад). Тэгэхээр хоёр мянга найман зуу гаран Японы компаниуд салбараа байгуулан эсвэл Хятад компаниудтай хамтран энд vйл ажиллагаагаа явуулж байгаад гайхах зvйлгvй байгаа биз.
“Миний дагуулж авчирсан маш олон Америкчvvд энэхvv єндєр технологийн бvст Хятадын эдийн засаг ямар хурдацтайгаар хєгжиж байгааг гайхан алмайрч байсан” хэмээн зургаахан жилийн дотор гучаасс мянга хоёр зуун ажилтантай болтлоо єргєжсєн ДиЭйчСи компаний АНУ/ЕХ(Европын холбоо)-г хариуцсан тєслийн захирал Вин Лиу ярьж байлаа. “Америкчvvд ирж буй их сорилтыг одоохондоо мэдээгvй байх шиг байна” гэв.
Єдгєє дєчин ес хvрч яваа Далиан хотын захирагч Сиа Дерен хуучин коллежийн захирал байсан нэгэн. (Коммунист авторитар тогтолцоотойн хувьд Хятадууд ололт амжилтаа дєвийлгєн сурталчлахдаа маш сайн. Эртний Хятадын тvшмэлийн тогтолцоо одоо ч энд хvчтэй хэвээр) Хотын нэгэн зочид буудалд барьсан Хятад маягийн оройн хоолны дараа хотын захирагч Далианыг хаахна яваа болон хаашаа явж байгааг тайлбарлаж єгєв. “Далианд одоогоор хорин хоёр их сургууль vйл ажиллагаагаа явуулж хоёр зуу гаран мянган оюутан сурч байна” гэж тэр эхлээд “Тєгсєгчдийн талаас илvv нь инженер, байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн болон тєгсєж байна. Тvvхийн, уран зохиолын гэх мэт єєр янзын диплом авч байгаа хэд нь ч ялгаагvй Япон, Англи хэл vзэж компьютерт суралцан ирээдvйд ажлын байртай болох бэлтгэлээ хангаж байгаа. Далианы хvн амын талаас илvv хувь нь ажил дээрээ, гэртээ эсвэл сургууль дээрээ байнгын интернет холболттой байна.” хэмээв.
“Япончууд анх энд єгєгдєл боловсруулах ажил хийж эхэлж байсан бол одоо технологийн судалгаа, программ хангамжийн хєгжvvлэлт зэргийг ч хийх болсон” хэмээн хотын захирагч нэмээд “Сvvлийн нэг хоёр жилд Америкчvvд ч ийшээ аутсорсинг хийж эхэлж байна. Бид Энэтхэгvvдийн араас ойртож байна. Программ хангамжийн экспорт жил тутам 50 хувиар нэмэгдэж байгаа бєгєєд Хятад удахгvй дэлхий дээр хамгийн олон их сургууль тєгсєгчтэй улс болно. Хэдийгээр Англи хэлний хувьд Энэтхэгийг гvйцэхгvй боловч бид тэднээс хvн амын хувьд олон учир Англиар хамгийн сайн ярьдаг шилдэг оюутнуудыг тvvгээд байх боломжтой.”
Далианчуудад єдийг хvртэл дайны vед хийсэн асар их нvглээ наминчилж албан ёсоор уучлалт гуйдаггvй Японы ажлыг хийж байх нь хэцvv биш байдаг юм уу?
“Тvvхийн явцад хоёр vндэстний хооронд болсон дайныг бид хэзээ ч мартахгvй ээ” гэж тэр хариулаад “Гэвч эдийн засгийн хvрээнд бид эдийн засгийнхаа асуудалд л анхаарал тєвлєрvvлэх хэрэгтэй. Ялангуяа программ хангамжийн аутсорсингийн хувьд. Америк Япончууд манай хотод єєрсдийнхєє бvтээгдэхvvнийг хийнэ гэдэг чинь харин ч сайн хэрэг. Залуучууд маань Япончуудтай єрсєлдєж ирээдvйд тэднээс илvv амжилтанд хvрэхийн тулд одооноос Япон хэл vзэж байна.”
Хотын захирагч тєгсгєл болгон “Миний хувийн бодлоор одоогийн Хятад залуучууд Америк Япон залуусыг бодвол илvv эрч хvчтэй. Гэхдээ миний vеийнхэн шиг эрч хvчээр дvvрэн байж бас чадахгvй байгаа юм. Юу гэвэл бидний vед их сургууль коллежид орохын ємнє биднийг хєдєє, эсвэл vйлдвэрvvд цэргийн ангиуд руу илгээлтээр явуулан хvнд хэцvv ажилд нухлуулж сургадаг байлаа. Энэ бvх хvнд сорилтуудыг давахын тулд бидний vеийнхэн одоогийхноос илvv эрч хvчтэй байх хэрэгтэй байсан юм” гэж ярив.
Орчуулагчийн алдаанаас болж зарим хэсэг нь алдагдсан ч хотын захирагч Сиа Америкчvvд хvртэл суралцмаар дэлхий ертєнцийн тухай хувийн бодлоо ийнхvv хуваалцсан юм. “Зах зээлийн эдийн засгийн дvрэм гэвэл” хэмээн энэхvv Коммунист тvшмэл эхлээд “Хэрэв хаа нэгэн газар баялаг хvний нєєц, хямд ажиллах хvчинтэй бол мэдээж хэрэг хамаг ажил тэнд л хийгдэх болно. Yйлдвэрлэлийн хувьд хятадууд эхэндээ гадны томоохон vйлдвэрлэгчдийн хар ажилчид байсан. Хэдхэн жилийн дараанаас хэрхэн яаж vйлдвэрлэхээ суралцаж аваад єєрсдєє vйлдвэрлэдэг боллоо. Программ хангамж ч гэсэн яг л ижил замаар явах болно. Манай залуучууд эхлээд гадны томчуудад ажиллаж л байг. Энэ бvхэн чинь яг л байшин барьж байгаатай адил. Єнєєдєртєє Америкчvvд та нар дизайнерууд архитекторууд нь харин хєгжиж буй орнууд тоосго єрлєгчид байг. Гэхдээ нэг л єдєр бид архитекторууд болох болно”



Нээрээ Silicon Valley гэдгийг Цахиур Єртєє гэж орчуулбал яаж байна. Тулгат ах иймэрхvv шинэ нэр томъёог орчуулах талаар бичсэн байсан. Хальт сонсвол Цахим Єртєє ч болчих гээд байгаа юм шиг.

Monday, November 13, 2006

Єнгєрсєн долоо хоног

Сvvлийн vед блогуудыг ажаад байхад блог болгон эзнээ илтгэсэн єєрийн гэсэн хэв шинжтэй байх юм. Мэдээж хэрэг загвар дизайн єєр байх нь ойлгомжтой л доо. Утга агуулга, бичиж байгаа сэдвийн хамрах хvрээ, бичлэгийн хэлбэр гэх мэт бvгд эздээ ямаршуу хvн бэ гэдгийг харуулах ажээ. Дєлгєєн, Наранбаяр хоёр харин vvнийг их гоёоор хот айлтай зvйрлэсэн байна билээ. Нээрээ л єєрсдийн давтагдашгvй хэв шинжийг агуулсан хvн бvрт олдож буй эрх чєлєє нь болохоор арга ч vгvй биз. Хот айлаар бол ч миний блог нэг vхэр малынхаа баасыг цэвэрлэж шинэчилдэггvй орсон гарсан гийчдэд аяга амт муутай цай амсуулмар аядаад явуулдаг нэг тиймэрхvv л айл болж байгаа шинжтэй. Янз бvрийн сатаарах юмс ихтэй, дээрээс нь байнгын интернет холболт байхгvй гэх мэтээр єєрийгєє жаахан худлаа ємєєрєхєєс. Нэг хэсэг блогийнхоо хажуу бєєрєнд блогчидийн холбоос хаягийг хийж тавьсан боловч тэр нь долоо хоног болгон шинэчилж байхгvй бол шинэ блогчидийг гомдоочих гээд байгаа юм шиг санагдаад эхийг нь эцээж тугалыг нь тураахгvйн vvднээс бvгдийг нь аваад хаячихлаа. Тэртэй тэргvй ихэнх уншигч олонтой блогууд энэ талаар хангаттай мэдээлж байгаа байх гэж найдаад гэх vv дээ.
За энэ чинь би юу бичих гэж байгаад хадуурчихлаа гэхээр аан тийм єєрийн гэсэн хэв шинжтэй блог гэдэгт миний бичиж байгаа стиль сvvлийн vед єєрт нэг л таалагдахаа байчихаад хvмvvст шинэ соргог юм єгєхгvй байгаа юм шиг санагдаад жаахан стил жанраа єєрчилж vзье гэж бодлоо л доо. Бичсэн зvйлсээ уншихаар Р.Чойномын
Дундуур шингэнтэй лонх
Булгиж хэлбэлзэх дуртай.
Дутуу эрдэмтэй хvн
Бусдыг дvгнэх дуртай гэсэн 4 мєр санаанд ороод байх юм. Учиргvй л хvн амьтан шvvмжлэхээс биш єєрєє шинэ соргог хийсэн юм алга байна гэж дvгнэлээ. Гэхдээ ихэнх нь миний хэдэн жилийн ємнє бичиж байсан зvйлс болохоор тэр vед ингэж бодож байж дээ хэмээн дахиад єєрийгєє уучлахаас. Харин одоо єнгєрсєн долоо хоногоо тоймловол:

Найзынхаа тєрсєн єдрєєр бєєнєєрєє явж “Departed” гэдэг Холливудын кино (Миний таамаглаж байгаагаар шинэ гарсан кино байх) vзлээ. Ямар нэгэн гvн гvнзгий утга санаа байхгvй, олон юм бодож шаналах хэрэггvй зvгээр л 3 цаг сэтгэл догдлуулсан акшн. Леонардо Ди Каприо, Матт Даймон, Алек Болдвин гэх мэт гол дvрийн 7 жvжигчин нь лав нэлээдгvй алдартай жvжигчид байна лээ. Би бусдынх нь даанч нэрийг нь мэдэхгvй юм. Хэн нь жинхэнэ цагдаа, хэн нь жинхэнэ криминал болохыг ялга гэсэн слогантай гангстер цагдаа нарын тэмцлийн харуулсан энэ киног би бол лайтай л гэж дvгнэнэ. Францис Костелло хэмээх насаараа мафийн толгойлогч хийсэн євгєн жоохон хvvгийн эцэг эхийг нь алж єєр дээрээ єсгєж байгаагаар кино эхэлнэ. Єсгєсєн хvv нь болох Матт Даймон цагдаагийн сургууль тєгсєж цагдаа болоод Костеллогийн нууц мэдээлэгчээр ажиллах ёстой. Харин гангстер гэр бvлд єссєн ч цагдаа болох чин хvсэлтэй Леонардо Ди Каприог цагдаа нар удам судраар нь доромжлон vнэхээр цагдаа эсэхийг нь шалгах гэж Костеллогийн мафид шургалуулна. Энэ хоёрын хэн нь илvv авхаалжтай хэн нь илvv муу санаатайгаас шалтгаалж киноны тєгсгєл шийдэгдэнэ. Кино эхлэхэд Францис Костелло (жvжигчнийх нь нэрийг даанч санадаггvй) “Би амьдарч буй нийгмийнхээ бvтээгдэхvvн нь биш, харин амьдарч буй нийгмээ єєрийнхєє бvтээгдэхvvн болгомоор байна” гэсэн утгатай vг хэлдэг нь надад хамгийн их таалагдсан. За тэгээд vлдсэнийг нь та єєрєє vзнэ биз.
Харри Франкфурт гэдэг хvний On Bullshit гэдэг номыг авч уншлаа. Чин vнэнийг хэлэхэд юу ч ойлгосонгvй. Нэрнээсээ авахуулаад л доторх нь хvртэл надад єєрєє Bullshit санагдчихлаа. Миний ойлгосноор манай нийгмийн деморализац бидэнд дэндvv их Bullshit бий болгож байна л гэсэн утгатай юм болов уу даа. Зохиогч нь Принстон Их Сургуулийн философийн багш, номондоо баахан энд тэндхийн хvмvvсийн бичсэн юмийг иш татаж шvvмжлээд ядаж байхад тэдгээр иш татсан бvтээлvvдийг нь мэдэхгvй болохоор бvр сонирхолгvй санагдчихлаа. Дахиж л бэстсэллэр гэдэг vгэнд хууртахаа болъё. Надаас арай ухаантай хvмvvс л авч уншиж ойлгодог юм шиг байна.
1994 онд С,С++, ассемблер дээр бичигдсэн Дос дээр ажилладаг нэг мундаг тоглоом оллоо. Би уг нь РС тоглоод байдаггvй л дээ. Бvр хийх юмгvй vедээ л жижиг сажиг ганц нэг тоглоом харна уу гэхээс. Тэгтэл энэ тоглоомонд бvр орчих нь ээ. Хоёр єдєр хоёр шєнє суугаад сvvлдээ ядаргаанд орох нь гэж айгаад болилоо. Гvрэн дамнасан аварга авиа компаниудын єрсєлдєєний тухай тоглоом юм. Чи нэг компаний CEO-р очиж єєрийнхєє бааз хотыг сонгон тухайн тивдээ нислэг vйлдэж эхэлнэ. Хийж буй нислэгvvдээ амжилттай болгохын тулд долоо хоногийн хэдэн єдєр ямар онгоцоор ямар vнэтэй хийх вэ зэргийг бодох ёстой. Yйл ажиллагаа чинь жигдрээд эхэлвэл шинэ хотууд руу нислэг хийхээр хэлэлцээр хийх болно. Єєрийнхєє ямар ажилтныг аль хот руу хэлэлцээрт явуулах, єрсєлдєгч компанийхаа нутаг дэвсгэр лvv ороход ямар менежментээр ажиллаж байж ашиг олох, шинээр гарсан технологийг яаж хурдан ашиглах уу, энд тэнд болж байгаа улс тєрийн байдал event-vvдийг хэрхэн єєртєє ашигтайгаар эргvvлэх vv, гэнэтийн аюулаас яаж хамгаалж онгоцнуудаа шинэчилж байх уу, нислэгтэй холбоотой аялал жуулчлал гэх мэтийн ямар бизнесийг давхар хєгжvvлж болох уу гэх зэргээр яг л дотор нь байгаа сэтгэгдэл тєртєл хvнийг улайруулдаг тоглоом байна. Би ингэж байгаа юм чинь бизнес хийдэг менежментийн хvмvvс бол энэнээс болж амьдралаа хаяж ч магадгvй санагдлаа. Дараа сул сервер олдвол татаж авахаар тавинаа. Гадуур нэг их байхгvй байх тэгээд ч хэмжээ багатай юм чинь. Харин зураглалыг нь та хараад 1994 он шvv дээ л гэж бодоорой.
Энэ долоо хоногийн хамгийн том vйл явдал гэвэл аав маань олон улсын хуралд суухаар Дэлид ирж байгаа явдал. Аавтайгаа уулзах гэж Дэли явах билет хайгаад цаг нь тулсан гээд олддоггvй бажга авлаа шvv. Элдэв бусын юм болж байж арай гэж нэг юм sleeper ангиллын вагоны билет л бараг хоёр нугарсан vнээр оллоо. Уг нь манай общая вагон л доо. Даанч сууж байгаа хvмvvс вагоных нь заваан хоёр л хэцvv. Гэхдээ аялал хvнд хэцvv тусмаа надад хєгжилтэй дурсамж ихтэй юм шиг санагдаад байдаг юм. Ямар ч байсан удаан уулзаагvй аавдаа vнсvvлэхийн тєлєє бол 30-аад цаг алгаа ташиж мєнгє нэхдэг манингууд, нvд рvv чичилж байгаад цайгаа зардаг наймаачидтай цуг явах бол энгийн л асуудал байна. Энэ удаагийн аялалаар харин нэгмєсєн дэлхийн долоон гайхамгшийн нэг Таж Махал vзэж нvдээ баясгаад далай ламын суудаг Дарамсала орж мєргєж сэтгэлээ ариусгачихаад ирнэ дээ. Нийт бараг 5000 км тэнэж ирээд явсан газрынхаа сонингоос бєєн бєєнєєр нь тантай хуваалцах болноо.

Saturday, November 04, 2006

Аутсорсинг

Америкийн “НеоАйТи” консалтинг компаний гаргасан судалгаагаар дэлхийд аутсорсинг хийхэд хамгийн тохиромжтой 10 хотын 7 нь Энэтхэгийнх байна.
Yvнд:
1. Дэли (Энэтхэг)
2. Банглор (Энэтхэг)
3. Хайдрабад (Энэтхэг)
4. Мумбай (Энэтхэг)
5. Пvне (Энэтхэг)
6. Ченнай (Энэтхэг)
7. Калькутт (Энэтхэг)
8. Хо Ши Мин (Вьетнам)
9. Манила (Филлипин)
10. Шанхай (Хятад)гэсэн хотууд орсон байна.
Энэхvv судлгаанд тухайн орон нутгийн засаг захиргаа ажил vйлчилгээ явуулахад хэр зэрэг саад болдог, хэр амархан хямд ажиллах хvч олддог болон дэд бvтцийн хєгжилд голлон анхаарсан байна. Yvн дээрээс мєн хямд ажиллах хvчний боловсролын тvвшин улс тєрийн тогтвортой байдал зэргийг дагалдах хэмжvvр болгожээ. Дээр дурдагдсан хотууд ихэвчлэн чєлєєт эдийн засагт эрт орсон хотууд ба энэ нь томоохон компаниуд аутсорсинг хийж эхлэхэд бас нэгэн соронздох хvч болж єгсєн байна. Жижиг компаниудын хувьд шинэ газар бvхнийг эхэлж риск турших дургvй байдаг учир эдийн засгийн орчин нь харьцангуй тогтворжсон эдгээр хотууд сайхан сонголт болж єгсєн бололтой.
Дараагийн жилvvдэд хэл ярианы зохицол сайтай, газарзvйн байршлын хувьд ойролцоо, нийгэм эдийн засгийн тохиромжтой байдал, тухайн салбарын боловсон хvчний тоо хэмжээ зэргээс шалтгаалж аутсорсинг хийхэд тохиромжтой газрын энэхvv жагсаалт єєрчлєгдєх бололтой. Ойрын жилvvдэд Англи хэлээс бусад хэлээр ярьдаг BPO (Business Process Outsourcer) буюу дуудлагын тєвvvдийн тоо ихэсч байгаа учир энэ нь зvvн Европынхнийг энэхvv vйл ажиллагаанд нэлээдгvй татан оролцуулах бололтой.
Дээрх судалгаанд єгvvлснээр ойрын 3-4 жилийн дотор Энэтхэгийн нэлээд хэдэн хотууд уг жагсаалтаас шахагдан оронд нь Варшав, Будапешт, Прага зэрэг хотууд орж ирэх ба одоогоор Будапешт єєрийгєє Европын, Мехико єєрийгєє Испани хэлтнvvдийн аутсорсинг тєв хэмээн зарлаад байгаа. Япон, Солонгостой ойролцоогийн хувьд Хятадын нэлээдгvй хэдэн хотууд ч vvнд оролцох бололтой. Малайз, Вьетнам, Тайланд, Шри-Ланка, Пакистан гэх мэт хєгжиж буй орнууд ч удалгvй энэ тоглоомын томоохон тоглогчид болох магадлалтай гэжээ.

Yvнийг уншиж суухад Монгол маань ингэхэд хаана яваа билээ гэж бодогдлоо. Бидэнтэй ойролцоо хєгжилтэй (зарим нь биднээс ч ядуу) улсууд энэхvv глобал бялуу хуваалтанд ямар нэгэн байдлаар оролцож эхэлчихээд байхад бид дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ єсєєсэй гэдгээс єєр юм бодох завгvй байна гэдэг хэтэрхий харамсалтай бус уу? Уг нь манайд дээрхи шаардлагуудыг хангахуйц хямд ажиллах хvчин нэлээдгvй байгаа байх. Хvний нутагт аяга угааж мєнгє олсноос нутагтаа арай бага цалингаар дэлхийн хэмжээний компаниудад ажиллах боломж сайн хичээвэл байж болох л юм шиг. Манайд одоохондоо газар доорхи жаахан юмийг маань сонирхсон ганц нэг уул уурхайн компаниуд л орж ирж байгааг эс тооцвол аутсорсинг хийчихээр том гарууд сонирхохгvй байгаа нь юутай холбоотой вэ? Мэдээж хэрэг vvнд єнєєх хvн амын тоо бас л шалтгаалж байгаа байх. Гэхдээ бусад хэмжигдэхvvнvvдийг нь тохиромжтой болгоод єгєхєд эдгээр томчууд шинэ газар хайхын эрхэнд сонирхож л таарах байлгvй. Ямар ч байсан манайд улс тєрийн байдал харьцангуй тогтворгvй. Дээрээс нь тєрєєс ажил vйлчилгээнд тавих хяналт мундахгvй (авилгал єгєхгvй бол шvv дээ) дэд бvтэц хангалттай хєгжиж чадаагvй зэрэг хvчин зvйлvvд нь нэлээдгvй саад болж буй бололтой. Уг нь хvн амын хувьд харьцангуй боловсролтой, гадаад хэлээр яригсад ч их, ажлын хєлс хямд зэргийг нь бодоход гvрэн дамнасан аварга фирмvvдийг татаж болох ч юм шиг. Америк Европ зэрэг холоос хайхаа больё гэхэд ойрхон байгаа Япон Солонгос гэх мэт нь манайд єєрийн салбараа байгуулахад ашигтай байх боломжтой л юм сан. Бид даанч хэтэрхий хялбар зам буюу харлаж гараад л бусдын харцан доор гєлєлзєж хар ажил хийх замыг нь сонгоод байх шиг…

Жич: Аутсоринг гэдэг энэ vгийг мэдэхгvй хvн бараг байхгvй биз. Гэхдээ юмийг яаж мэдэх вэ гэдэг vvднээс тайлбар хийхэд энэ нь томоохон компаниуд єєрсдийн дагавар vйлчилгээнvvдээ хямд ажиллах хvч, татвар багатай улс оронд байрлуулж интернет хиймэл дагуул ашиглан ажил vйлчилгээгээ эрхлэхийг хэлдэг. Дээр дурдсан дэд бvтэц гэдэгт голцуу интернетийн хєгжлийн авч vздэг юм байна лээ. Энэ нь тухайн компанид асар их зардал хэмнэхээс гадна байрлуулж буй улс оронд нь ч хvмvvсийг єндєр цалинтай ажлын байраар хангах, овоохон хэмжээний татвар тєлєх, технологийн шинэ хєгжилтэй танилцуулах зэрэг утгаараа нэлээдгvй ашигтай байдаг.

Monday, October 23, 2006

Сайн уу Оюунболдоо



Юуны ємнє мэйл ирvvлсэнд чинь маш их талархаж байна. Чиний бичсэнчлэн чи бид хоёр ердєє хоёулахнаа энэ нийгмийн болохгvй байгааг харж дотроо бухимдаж яваа юм биш ээ. Биднээс гадна олон олон чадалтай аавын хєвгvvд ээжийн охид амьдарч буй энэхэн цаг vеэ, улс эх орноо єєрчилж шинэчлэхийг чин сэтгэлийн угаас эрмэлзэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тиймгvйсэн бол энэ олон блогчид vнэт цаг заваа гарздан єєрсдєд нь ач холбогдол багатай иймэрхvv зvйлс хийж сууна гэж би лав бодохгvй байна.
Чиний хэлснээр бид нэгдэж, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй гэдэгтэй ч би санал нийлж байна. Дэлхийн єнцєг булан бvрт єндєр боловсрол эзэмшиж єч тєчнєєн газар орноор аялан оюуны vнэт зvйлсийг эрхэм болгосон мянга мянган залуучууд хэн нэгэн удирдагч гарч ирэн бvгдийг араасаа дагуулахыг л хvлээж байж магадгvй. Тvvнээс тэд ч гэсэн vvнтэй санал нэг байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Би чамд хувийн бодлоосоо хуваалцахад бид одоо эвлэлдэн нэгдэх цаг нь болсон. Гэхдээ улстєрд орж тэмцэж эхлэх цаг маань хараахан болоогvй. Бидний эрин vе эхлээгvй байна. Одоо бол хагас нь коммунизмийн бэлэнчлэх сэтгэлгээнд чанагдсан, хагас нь ардчилал гэдэг юу хvссэнээ хийж болдог зvйл гэж ойлгосон хэдэн популистуудын vе. Бид энэ vед зєвхєн чимээгvй байж єєрсдийгєє л хурцлах хэрэгтэй. Хувьсгалын тохироо бvрдэнэ гэдэг шиг арав хорин жилийн дараа бидний цаг ирэх болно. Тэр vед харин одоо бодож санаж яваа шигээ эх орноо, ирээдvйгээ гэрэл гэгээтэй сайн сайхан болгохыг тєлєє нэгэн vзvvрт сэтгэлээр зvтгэх хэрэгтэй байх аа. Одоохондоо бид хэн ч биш байна. Бидний vгийг хэн ч сонсохгvй. Их л бодож хавар намар болгон эрvvл євчтэй нь мэдэгдэхгvй жагсаж цуглаж байдаг Фэнг-Шvй Ганбаатарын хэмжээнд л хvмvvст хvрч магадгvй.
Миний бодлоор энэ нийгэм хувь хvнээс бус тогтолцооноос илvv хараат. Тvvнээс бус Монголын тєрд дандаа ч хулгайч нар гарч байгаагvй байлгvй. Харин заавал хулгай хий гэж шаарддаг системийн алдаанаас болж хэчнээн ч сайхан хvмvvс буруу замаар будаа тээсэн юм билээ. Нэгэнт дотор нь ороод хулгай хийгээд амташчихсан хvн єєрийнхєє хулгай хийдэг нvх сvвээ єєрєє бєглєнє гэж бараг байхгvй биз. Бидний цаг эхлэхэд харин бид тэр том том нvхнvvд рvv гараа байтугай нvдээ шургуулах завдалгvйгээр бєглєж тавих ухаан суусан байх хэрэгтэй. Иймийн тулд одоо бидний хийж чадах ганц зvйл бол эвлэлдэн нэгдэж єєрсдийгєє болон бусдыг амьдарч буй орчин тойрноо илvv бодитойгоор vнэлж, илvv ихээр хvмvvний vнэт зvйлсийг хадгалж vлдэх мораль этикийн хэм хэмжvvртэй болгох л юм.
Бид болон биднээс дооших vеийнхэн л энэ Монголын ирээдvйг тодорхойлно. Тvvнээс энэ хэдэн популистуудад найдлага тавиад хэрэггvй ээ. Тиймийн тулд єєрсдийгєє болон доодох vеийнхэнээ эрvvл сэтгэхэд ямар нэгэн хэмжээгээр туслахын тулд одооноос блог эд нар бичиж бусдыгаа гэгээрvvлэх vйл ажиллагаанд оролц гэж л би чамд зєвлєх байна даа.
Чиний хэлсэнчлэн зєндєє олон хvмvvс бичээд л байдаг бичээд л байдаг ажил болсон юм байхгvй байгаа нь vнэн. Миний, чиний, олон хvмvvсийн бичсэн юм хvний нvдэнд харагдах ажил болох арай болоогvй байх шиг байна. Одоохондоо хvмvvсийн сэтгэхvйд нь л нєлєєлж, ирээдvйд тэр хvмvvс бидний бичиж байсанчлан бvхнийг зєв замаар хийж бvтээхэд нь туслах л чухал.
Угаасаа хєгжил дэвшил гэдэг маань єдєр болгон улстєрчдийн зурагтаар ярьдагчлан шидэт саваагаар ганцхан дохиод бvтээчих хялбархан тvргэн бvтэх зvйл биш цаг хугацааны асуудал.
Харин бидний цаг иртэл эх орны минь тусгаар тогтнолыг эд хэн нэгэнд бvv зарчихаасай гэж л залбирч сууя даа. Єєр бид юугаа ч хийж чадах билээ...

Хvндэтгэсэн
М.Огоо

23.10.06
Pune, Maharashtra, India

Wednesday, October 04, 2006

Замд бодсон бодлоос

Сvvлийн хэд хоног хувийн ажлаар хотоос гадуур баахан явах хэрэг гараад блогтой vнэндээ ноцолдож амжсангvй. Pune-Mumbai-Hyderebad-Pune гэсэн маршрутаар 2000 гаран км дэмийрч явахдаа юу эсийг бодох вэ. Тэр бодлуудаасаа та бvхэнтэй хуваалцахыг хvссэн юм.

Non-AC class хагас унтлагын автобусанд суудал нь хvрэлцээгvй учир шалаар нэг зулсан энэтхэгvvдийг хараад єєрийн эрхгvй єрєвдєж билээ. Эхэндээ ч тэдний хєлс шивэрнийх нь vнэрт дасах гэж арай л хамраа даралгvй явж байсан бол сvvлдээ бараг єєрєє нєгєєдvvлтэйгээ адилхан vнэртэй болчихсон арай л толгойгоо нийлvvлж унтаагvй дэг. Зарим нь жоохон хvvхдээ гэдсэн дээрээ тавиад єєрєє хагас суугаа байдалтай унтаж байхад зарим нь суудал авсан мань мэтийн хєлийг дэрлээд унтах гэж vзнэ. Эхэндээ ч тэр нь тээртэй санагдаж байсан боловч яваандаа ажрахаа байгаад толгой дээгvvр нь алхан бууж суугаад сvvлдээ бvр ууж явсан уснаасаа хvртэл хааяа нэг илvvчлэх болов. Тэр vед л энэ шороон тvмэн амьтан ингэж яваагийн буруу нь хэнд байдаг бол гэж бодож байлаа. Харин Энэтхэгvvд єєрсдийгєє хєгжиж буй орон гэдэг ангилалд яваагийнхаа гол бурууг энэ хєлс хир vнэртvvлсэн хэдэн живаа эгэл борчууд руугаа чихэж байдаг. Улс нь хангалттай орлого оловч хvн амынх нь тоонд хуваагаад vзэхээр яагаад ч хєгжингvй орон гэсэн шатанд орох боломжгvй болчихдог учир энэ хэдэн сая ажилгvй, боловсролгvй, залхуу массаа цєєлєх гэж янз бvрийн арга сэдэж толгойгоо гашилгаж байдаг гэсэн. Манай нэг найз ядуусын хороололд архины дэлгvvрvvдэд нь зєвхєн засгийн газраас зєвшєєрєгдсєн vргvй болгох бодис бvхий архи зардаг гэж ярьж байсан. Тэгэхээр энд хvн нь илvvдээд тэр нь хєгжлийг нь саатуулагч гол хvчин зvйл болдог бололтой.
Энд хэдэн сар болчихоод Улаанбаатрынхаа тоост гудамжаар утаат агаарыг нь цээж дvvрэн амьсгалан сэтгэл тэнvvн алхаж явахад хотын гудамжин дахь хvмvvс нь хаачсан юм бол гэж бодогддог сон. Хаашаа л харна уу хvнэн далай урсаж байдаг энэ газар би дасчихсан бололтой.

Харин бємбєрцєгийн нєгєє талд буюу миний эх оронд байдал эсрэгээрээ хvн нь цєєдєєд байдаг юм шиг. Бид ердєє 2.5хан сая (би яг нарийн хэлж мэдэхгvй ч багцаагаар нэг иймэрхvv л байх). Тэгээд аль єнгєтэй єєдтэй, эх орныхоо ирээдvйг авч явах ёстой залуучуудынх нь ихэнх нь гадаадад. Нэг их муу зvйл биш боловч эргэж ирэхгvй бол яах вэ гэдэг нэг зовлон байгаа. Нутагтаа vлдсэн хэд нь нэгнийгээ архичин, худалч, хулгайчаар нь дуудан гуйлгачин болоод ч хамаагvй хилийн дээс алхаадахвал л диваажинд очих юм шиг санан байдгаа золиосонд тавин виз хєєцєлдєнє.
Тэртэй тэргvй хэдvvлэхнээ юм байж яах гэж тэгж нэгийгээ газар дор ортол муучлан улыг нь шагайж явдаг нь гайхмаар. Намайг Германд байхад тэндхийн Монголчууд нутгаас онгоц ирэх тоолонд нисэх рvv очиж шинэ хvмvvсийг хардаг гэж сонсогдож байсан. Шинээр ирсэн нэгийгээ тусалж дэмждэг юм болов уу гэж анхандаа хvvхэд зангаараа гэнэхэн боддог байж билээ. Харин сvvлд сонсохнээ нэлээд инээдтэй, ямаршуу охин, ямаршуу залуу шинээр ирж хэнийд байх нь уу, хэр мєнгєтэй юм шиг байна, юм мэдэхгvй бол танилцаад ашиглаад авъя гэсэн бодолтой очдог юм гэсэн. Баабарын бичиж байсан нvvдэлчин монголчуудын цусанд шингээстэй жалга довны vзлийнх нь орчин vежсэн хувилбар нь тэр байх.
Тэгээд юм л бол нутгархаж бvлгэрхэж талцан аль нэг талдаа ороогvйгээ бєєрєнхийгєєр нь дуудан нєгєє талынхнийгаа бол бvр vзэн ядна. Хэн нэгэн нь жаахан хамтарсан юм хийх гэж оролдохоор хамтрагч нь нэг бол хулхидна, vгvй бол гуравдагч этгээд єєртэй нь хамтарсангvй гэж хорссондоо тэднийг хуйвалдан идэгчдээр зарлана. Харин Энэтхэгт бол хэчнээн хvн нь илvvдэж засгийн газар нь аргагvйн эрхэнд янз бvрийн арга хэрэглэж борчуудыгаа нийгмийн байгууллынх нь хувьд устгахыг хичээдэг ч гэсэн манайхан шиг иймэрхvv зан тєрх гаргаж ингэж галзуурч байхыг би л хувьдаа жил гаран тогоон дотор нь чанагдахдаа хараагvй дэг. Тиймдээ ч эд ингэж хулгана шиг vрждэг биз.

Миний нэг хvндэлж явдаг хvн Япончуудыг Монголтой харьцуулж нэг иймэрхvv утгатай vг хэлж билээ. “Япончууд єчvvхэн жижиг газар нутагтай. Тэр газар нутгийнхаа хэмжээнд єчvvхнээр сэтгэж амьдардаг юм. Харин бид уудам тал шигээ уужуухан сэтгэж амьдрах хэрэгтэй” гэж. Би Японд очиж vзээгvй Япон хvнтэй ч цєєхєн уулзаж байсан болохоор vvнийг vнэн эсэхийг хэлж мэдэхгvй. Гэхдээ биднээс яагаад тэр уудам тал нутаг шиг маань уужуухан ухаан бодол гарахгvй, амьдарч байгаа жалгынхаа хэмжээнд сэтгэн, худгийн мэлхийн vлгэрээр бvхнийг тєсєєлєн боддог юм болоо.
Энэтхэг газрын хєрсєн доорхи эрдэс баялагаараа тун ядуухан орны тоонд ордог. Тиймээс энэ олон хvн єлсєж vхэхгvйн тулд арай єєр хоол хайх болсон нь оюуныхаа хєдєлмєрийг зарах. Одоогоор Энэтхэгийн экспортын нийт бvтээгдэхvvний 60 гаруй хувийг оюуны хєдєлмєр буюу программ хангамж эзэлдэг. Энэтхэгийн мянга мянган залуучууд гадны ихэвчлэн фирмvvдэд урилгаар очиж ажиллан барууны компаниудын оутсорсинг болох дуудлагын тєвvvд єдєрт хэдэн арваараа энд нэмэгдэж байдаг.
Би лав хувьдаа эцэг євгєд маань бидэнд яах гэж ийм элбэг баян газар нутаг vлдээвээ гэж хааяа харамсдаг. Тэртэй тэргvй бэлэн байгаа хоолыг яасхийгээд бvгдээрээ эвлэгхэн хуваагаад идчихээ бодохгvй чи их авлаа, би бага авлаа хэмээн хоорондоо хэмлэлдэж чи ч биш, би ч биш тэгвэл гуравдагч хэмээн гадныхнийг дуудаж ирvvлж байдаг бидний єчvvхэн бодол. Тэртэй тэргvй хоол бэлэн байгаа учир хэрхэн яаж хоол олохоо бодохгvй, харин яаж хуваахаа бодсоор бvхнээс хоцорч байдаг. Энэтхэг шиг юу ч vгvйгээс бvхнийг бvтээх потенциал бидэнд байхгvй гэж vv?

Hyderebad-аас Pune орох замд автобус тvр зогсож жирийн vед бол шагайж ч харахааргvй заваан гуанзанд хоол идэх боловоо. Бараг хориод цаг хэлэн дээрээ юм тавиагvй байсан амьтан тэр балиар завааныг нь ч тоосонгvй гамбиран дээрээ гvйх жоомыг авч шидчихээд сэжиглэхгvй бол яадаг ч vгvй юм гэнэ лээ хэмээн дотроо бодон амаа олохгvй чихэж гарав. Миний єєдєєс харан ядуухан боловч жаргалтай харагдах залуу хос хvvхдээ тэврээд нэг нухсан тємс маягийн юмаар хооллож байгаа харагдана. Нєхєр нь миний єєдєєс харж дулаахнаар инээмсэглээд хориод цаг автобусаар аялсан тэр гурвын сvvлийн хvнс байсан байлгvй нэг жоохон вандуй, шош ямар нэгэн юмтай холиод над руу сарвайж харагдана. Хэчнээн нэрэлхэж татгалзаад ч шалаад байх тул урмыг нь бодон тvvнээс нь хэд vмхлээ. Автобус vvрээр Pune-д ирэхэд шєнєжин миний євдгийг дэрлэж хоносон залуу гараараа над руу нэг даллачихаад нэг гартаа хvvхдээ тэврэн нєгєє гартаа том цvнх бариад авгайгаа дагуулан дуу аяланхан холдож билээ. Хэзээ бид энэ хосууд шиг ядуу ч гутрахгvй, байгаагаараа бvгдийг дайлан уудам тал нутаг шигээ сэтгэж амьдрах бол оо.

М.Огоо
03.10.06

Friday, September 15, 2006

Африк хэлц

Энэ Африк хэлц маш таалагдсан учир Монголоор орчуулах гэж оролдлоо. Миний шvлэг бичнэ гэж юу байх вэ. Гэхдээ толгой холбохыг хичээсэн юм.
Нар хэдийнээ мандаад єндєрт хєєрчихсєн юм биш vv. Бид хэзээ гvйж эхлэх вэ?

Every morning in Africa, a gazelle wakes up.
It knows it must run faster than the fastest lion or it will be killed.
Every morning a lion wakes up.
It knows it must outrun the slowest gazelle or it will starve to death.
It doesn’t matter whether you are a lion or a gazelle
When the sun comes up, you better start running.

Єглєє бvхэн Африкт бєхєн гєрєєс сэрдэг гэнэ
Єєрийгєє бvгдээс хурдан гvйхгvй бол болохгvй гэдгийг мэддэг гэнэ
Єлєн арслан тvvнийг барихад бэлэн байгааг санадаг гэнэ

Єглєє бvхэн Африкт араатны хаан сэрдэг гэнэ
Єлбєрч vхэхгvйн тулд тэрээр
Єнєєх бєхєнгєєс хурдан гvйх хэрэгтэй гэдгээ ойлгодог гэнэ

Харин чи бєхєн ч бай арслан ч бай
Халуун нар мандан хєєрєхєд
Хамгаас тvрvvнд гvйж эхлэх хэрэгтэй...

Saturday, September 09, 2006

In Mongolia, they drink goat’s blood for low Blood pressure

Энэтхэгийн тєв хэвлэл болох “The Times of India”-ийн єчигдрийн буюу 9 сарын 8-ний дугаараас энэхvv сонин нийтлэлийг уншив. Ихэнх нь Монгол гэж хаа байдгийг ч мэдэхгvй хvмvvсийн дунд тєв хэвлэл дээр нь эх орны минь тухай гарсан байна гэхийг сонсоод учиргvй баярлав. Уншаад vзтэл яах аргагvй манай аавын нэр ч явж харагдана. (Хэдийгээр аав маань иймэрхvv юм ярьснаа санахгvй байгаа ч гэсэн)
Бvрх ємсєж хар шил зvvсэн євгєн айраг ууж байгаа зураг тавиад хэвлэсэн энэхvv нийтлэлийг уншаад Монгол руу орчуулмар аядсан юм. Та бvхэн монгол орчуулга, англи эхтэй нь уншаад юу бодсоноо бичнэ биз.


In Mongolia, they drink goat’s blood for low Blood pressure

Ulan Bator:
India may have loads of traditional remedies for all kinds of ailments, but when it comes to strange cures, Mongolia takes the cake.
For women with sprained necks, there is a Mongolian way out… Kneel before a handsome man and place the head on his knee. And the sprain is gone. For high blood pressure, stroke a cat and eat two cloves of garlic. Two cloves of garlic is fine, but why stroke the cat?
Medicines may have made tremendous advances, but in the land of Genghis Khan, these and other traditional treatments continue to be popular in some of the segments of the society.
“Some of the treatments are really funny. But they are still being practiced in some parts of Mongolia,” says Nansaa, a university teacher. Sometimes we have a hearty laugh on some of the traditional natural treatments, she says.
Nansaa’s favorite is that of applying animal urine to an aching tooth.
For a society that was largely nomadic, traditional medical solutions centered around animals. Sample this: A cup of freshly slaughtered goat’s blood is recommended for low blood pressure.
“The country has moved on and you can see many hospitals and clinics around the city. While many people are aware of these practices, you will find a few following them,” says Mendsaikhan, a doctor.
But arkhi (fermented mare’s milk) the local vodka, is considered almost an elixir for various ailments by Mongols, for instance, if an infant is suffering from pneumonia, wrapping its chest with a towel soaked in vodka is considered a sure shot treatment.

Монголд цусны даралт багадахаар ямааны цус уудаг

Улаанбаатар: Энэтхэг магадгvй бvх тєрлийн євчин эмгэгийг засах асар их уламжлалт арга барилуудтай байх. Гэвч євєрмєц хэлбэрийн дом, заслуудын хувьд гэвэл Монгол хамаагvй илvv.
Монгол аргаар бол гоёодсон хvзvvтэй хvvхэн сайхан залуугийн ємнє сєхрєєд толгойгоо євдгєнд нь хvргэх (мєргєх)-эд эрvvл болно. Цусны даралт чинь хэрэв ихсээд байвал хоёр хумс сармис идээд муур ил. Хоёр хумс сармис бол байж болох юм аа. Гэхдээ муур илдэг нь яаж байгаа юм бол?
Анагаах ухаан хэчнээн гайхамшигтай хєгжсєн ч гэсэн Чингис Хааны нутагт бол энэ мэтийн уламжлалт (хар) домууд єдий болтол нийгмийн нэгээхэн хэсэгт томоохон байр суурьтай хэвээр л байна.
“Зарим нэг домууд нь маш инээдтэй. Гэвч одоо болтол тэдгээр нь зарим газруудаар тvгээмэл хэвээр шvv” хэмээн их сургуулийн багш Нансаа ярьж байсан юм. “Зарим домуудыг шоолж бид элгээ хєштєл инээх vе хvртэл гардаг”
Нансаагийн хамгийн дуртай дом нь малын шээсээр євдсєн шvдэнд жин тавьдаг явдал юм.
Тэр чигээрээ нvvдлийн байсан нийгмийн хувьд хар дом нь ихэвчлэн малтай холбоотой. Тухайлбал: Дєнгєж гаргасан ямааны халуун цуснаас ганц аягыг уухад даралт багадах зовлонгоос ангижрана.
“Улс эх орон хєгжиж эмнэлэг, эмчилгээний газрууд хаа сайгvй байгуулагдаж байна. Ихэнх хvмvvс эдгээр домуудыг мэдэх боловч цєєхєн хэсэг нь л амьдрал дээр хэрэглэдэг юм” хэмээн Мэндсайхан эмч ярьж байна.
Гэвч архи (уг нь бол айраг л даа) (гvvний исгэсэн сvv) буюу нутгийнхний согтууруулах ундаа нь Монголчуудын хувьд олон тєрлийн євчин эмгэгийг анагаах рашаан бєгєєд жишээ нь: хатгаа авсан нярайн цээжийг мєнєєх айргаар жин тавьж орооход дорхноо эдгэнэ гэж vздэг байна.






Єчигдрийн сонин дээр Монголын тухай байна гэж сонсоод хэчнээн их баярлан шvvрч авав аа. Даанч унших тусам биднийг зэрлэг бvдvvлэг хэмээн доромжилсон юм шиг санагдан дотроо зэвvv хvрч суулаа. Уг нь “The Times of India” бол Энэтхэгийн хамгийн том гэгддэг нэр хvндтэй сонин л доо. Даанч мэдээллийн эх vvсвэрээ хаанаас авсан юм бvv мэд. Ихэнх нь алдаатай. Алдаагvй нэгнийг нь ёжилсон байдлаар бичсэн байх юм.
Миний хувьд лав би багадаа эдгээр домуудын ихэнхийг нь хvмvvс хэрэглэж байхыг харсан. Єнєєх нь vнэхээр ч vр дvнд хvрч байсныг санаж байна. Эдэнд хачирхалтай санагдаж буй эдгээр аргуудын ихэнх нь уг нь шинжлэх ухааны vндэстэй гэж би уншиж байсан юм. Аавынхаа бичилцсэн “Хар дом ардын бор арга” гэдэг номыг анх vг vсгийн алдааг нь харж суухдаа ямар гайхамшигтай сонин зvйлс их байдаг юм бэ гэж харж байснаас арай ч энэ их сургуулийн багш хvvхэн шиг инээж байгаагvй л дээ.
Юутай ч гэсэн vндэстэн бvр єєрийн оршин сууж буй газар нутаг зан заншилдаа тохирсон євєрмєц соёлын уламжлалтай байх ёстой гэдэгт би итгэж явдаг. Тэр нь гадны хvнд євєрмєц санагдсан ч хvндэтгэх vvрэгтэй гэж бас боддог. Уг нь бол энэхvv уламжлалууд нь заавал ч vгvй єрний гэгдэх шvvлтvvрээр гарч бусдын доог тохуу болж хэмжигдэх ёсгvй л баймаар юм. Гээд нэг муу оюутан би тєрийн тєлєє оготно гэгчээр тэрбум гаран Энэтхэгvvдэд Монгол зан заншил тайлбарлаж єгєлтэй биш дээ...

Thursday, September 07, 2006

Єнгє vv чанар уу?

Би анх блог-той боллоо. Таньдаг мэддэг хvмvvстээ блогийнхоо хаягийг явуулж дээр vеэс бичиж байсан эссэнvvдээ хvмvvсийг уншиж ямар нэгэн юм бодвол сэтгэгдэл бичих байх гэж найдаж байлаа.
Харамсалтай нь хvмvvс намайг юм бичдэг гэхээсээ веб дизайнер гэдгээр нь илvv сайн мэддэг бололтой. Хаягаа мессенжерээр явуулаад огт удаагvй байтал background нь зvгээр юм байна, гоё фонт сонгосон байна эд нар гэсэн хариунууд ирээд эхэлдэг юм байна. Миний дизайн хийдэг гэж юу байх билээ. Єнгєнийхєє хэдэн кодийг ч танихгvй амьтан хvмvvсийг веб эд нар гэсэн янз бvрийн ойлголттой болохоос ємнє л жаахан html сурсан ухаантай. Тэгээд л notepad дээр хэдэн tag бичнэ. Гэм нь жаахан сэргэлэн, хvмvvсийг хуга панаалддаг л байсан байж магадгvй. Тэгээд л хvмvvс намайг веб дизайн хийдэг гээд бодчихож. Нэг биш нэлээн хэдэн хvмvvсээс бичсэн юмнийхаа тухай биш хулгайлсан template-ийнхээ тухай санал сэтгэгдэл сонсоод хvмvvсийн сэтгэхvй ер нь ийм болчихсон юм болов уу даа гэж бодлоо.
Нэг нєхєр тайлбар тавьж байна. Чиний бичсэн юмийг уншиж байснаас background-ийн чинь єнгийг хараад утга санааг нь ойлгочихсон нь амар юм байна гэж байна. Миний бичсэн юмийг уншихад жаахан цаг шаардана л даа. Хэдийгээр мундаг бичдэг хvмvvстэй харьцуулахгvй ч бас утга санааг нь ойлгох гэж хэдэн секунд шаардаж магадгvй л юм. Харин background-ийг харахад бол сохор л биш бол ганц л секунд шаардана. Тэгээд л тэр хvний хувьд миний тухай тєрж байгаа сэтгэгдэл нь болоо. Би тэнэг єнгє сонгосон бол би тэнэгийн туйл, харин гайгvй єнгє сонгосон бол бас ч гэж ухаанд нь ухна ишиг vхчихээгvй гэсэн vг.
Харамсалтай нь миний бодлоор бол би мессенжер листээ жаахан шинэчлэх хэрэгтэй болсон аль эсвэл амьдарч байгаа нийгмийнхээ сэтгэхvйг солих хэрэгтэй болсон бололтой. Энэ хvмvvсийн бэлэнчлэх хямдхан сэтгэлгээ, юмийг харснаараа хэмждэг хэмжvvр эцэс сvvлд нь юунд л хvргэдэг бол доо.
Yнэн худал хоёрын хооронд 4 хуруу байдаг гэдэгийн эсрэгээр нvдээр харсан бvхэн vнэн биш гэдгийг хvмvvс хэзээ нэгэн цагт ойлгох байх гэдэгт найдаж байна.

М.Огоо
06.09.2006

Wednesday, August 30, 2006

The world is flat

Сvvлийн vед нэлээд шуугиулаад байгаа Томас Фрийдманы энэхvv ном надад маш их таалагдсан учир єєрийн эх хэл рvv чадлынхаа хэрээр хєрвvvлэх хvсэл тєрєн vзэж байна. Та бvхэн єєрсдийн санал зєвлєгєєг нэмэрлэвээс єчvvхэн миний ажилд гvн туслалцаа vзvvлэх байна.
Томас Фрийдман


Дэлхий бєєрєнхий биш

Даяарчлагдсан дэлхийн 21-р зууны товч тvvх







Би унтаж байлаа...

Бvх католик шашинтныг ивээгч, Мохаммедийн сургаалийг дагагч тэрс номтнуудын гол дайсан Эрхэм дээд хатан хаан таны зарлигаар Кристофер Колумб бивээр Энэтхэг улсыг зорьж байна. Тэрхvv гайхмшгийн орныг vзэж, тэдний талаар судлан єєрсдийн гэгээн сургаалдаа оруулах арга замыг хайх ба явж дадсан дорно зvг рvv бус єдгєє хvртэл хэний ч явж vзээгvй шинэ зvг болох єрнийг чиглэсэн шинэ зам гаргахаар зорьж байна.

- Кристофер Колумбын аялалын тэмдэглэлээс. 1492 он


“Майкрософт эсвэл Ай Би Эм-г чиглvvлээд цохь” Хэн ч ємнє нь надад гольфийн талбай дээр ийм сонин зааварчилгаа єгч байсангvй. Хамтрагч маань эхний ногоон зурвасын цаана харагдах гял цал болсон хоёр барилгыг заан энэхvv vгийг хэлэхэд би Энэтхэгийн Банглоре хотын тєвд КЖА гольф клубын эхний тий*-д зогсож байлаа. Голдман Заксын барилга арай дуусаагVй байлаа, тvvнээс биш хамтрагч маань тийшээ ч зааж магадгvй байсан юм. Эйч Пи, Техас Инструмент компаниудын барилга ч бас ес дэхь нvхний цаана арав дахь нvхний харалдаа сvндэрлэж харагдана. Энэ юу ч биш. Нvх тэмдэглэдэг бяцхан дарцгууд маань алдарт хэвлэлийн фирм болох Эпсонийх, тэр ч байтугай миний цохиуруудыг зєєж яваа залуу ч 3М-ийн малгай ємссєн харагдана.
Гольфийн талбайн гадаах зарим замын тэмдгийг Техас Инструмент ивээн тэтгэсэн байхад хажууд нь Пицца Хатийн аварга том зарлалын самбар дээр уур савсаж буй пиццаны зурган дээр “Гигабайтаар хэмжигдэх амт” хэмээн бичсэн харагдана.

Yгvй ээ энэ Канзас биш байсан. Гэхдээ энэ яавч Энэтхэг гэж харагдахгvй байсан юм. Энэ тэгээд юу вэ? Шинэ ертєнц vv? Хуучин ертєнц vv? Аль эсвэл дараагийн ертєнц vv?

Би Энэтхэгийн торгоны зам болсон Банглорт Колумб шиг ямар нэгэн нээлт хийхээр ирсэн байлаа. Колумб тухайн vеийн Португалийн далайчид шиг ємнийг зориод Африкийн зvvн талаар тойрон Энэтхэг орохоос илvv дєтєєр єрнийг чиглэн єєрийнхєє тєсєєлж байснаар Атлантын задгай далайг гатлаж Энэтхэгийн зvvн эрэг хvрнэ гэж тооцоолон Нина, Пинта, Санта Мариа гэсэн хєлєг онгоцны бvрэлдэхvvнтэйгээр гарсан билээ. Тухайн vедээ “халуун ногооны арал” гэгдэж байсан Энэтхэг нь нууцлагдмал баялаг болох алт, сувд, эрдэнийн чулуу, болон торгоороо Европынхны арааны шvлсийг асгаруулж байсан юм. Лал шашинтнууд Энэтхэг хvрэх хуурай газрын замыг хяналтандаа байлгаж байсан энэ vед тэрхvv товч замыг нээснээр Колумб болон Испанийн эзэнт гvрний хувьд асар их баялагийг эзэмшиж хvч чадалтай болох vvд хаалга нь байлаа.
Колумб дэлхийг бєєрєнхий гэж тооцоолсон учир єрнийг зорьсноор илvv дєт зам олно гэж найдаж гарсан билээ. Гэвч тэрээр дэлхийн бємбєрцгийг арай багаар тєсєєлснєєс, замаа буруу тооцоолсон ба замд нь хуурай газар тааралдана гэдгийг урьдчилан тєлєвлєєгvй байсан юм. Гээд мань эр єєрийн нээсэн шинэ ертєнцийнхєє уугуул иргэдийг Индианууд (Энэтхэгvvд. орч) гэж нэрлэснээр уг аялал тєгссєн юм. Буцаж ирээд Колумб Фердинанд хаан болон Изабелла хатан хаанд энэтхэгийг олж чадаагvй боловч дэлхий бєєрєнхий гэдгийг баталснаа хvлээн зєвшєєрсєн юм.

Би харин Энэтхэгт дорныг чиглэн Франкфуртаар дамжиж Луфтханза компанийн иргэний нисэх онгоцны бизнес ангиллын суудлаар ирсэн юм. Би хаашаа ямар чиглэлээр болон хаа яваагаа суудлынхаа ємнє зоосон жижиг дэлгэцэн дээрхи ЖиПиЭс*-ийн тусламжтайгаар яг таг мэдэж байлаа. Би товлосон цагтаа аюулгVй газардав. Би бас л Индианууд (Энэтхэгvvд) гэж нэрлэгддэг хvмvvстэй уулзлаа. Би мєн л Колумбын адил Энэтхэгийн нууцлагдмал баялагийг хайж явлаа. Ялгаа нь гэвэл Колумб vнэт метал, торго, амтлагч гэх мэт тухайн vеийнхээ vнэ цэнийг тодорхойлогч материаллаг баялаг хайж явсан бол би программ хангамж, дуудлагын тєв*, дамжуулах протокол, оптик инженерчлэлийн шинэ нээлт гэх мэт єнєє vеийн бидний хувьд vнэт баялаг болсон зvйлсийг хайж байсан юм. Колумб єєрийн уулзсан Энэтхэгvvдээ* єєрийн гарын доорхи vнэгvй ажилчид боолоо болгон хувиргахдаа баяртай байлаа. Харин би миний уулзсан Энэтхэгvvд яагаад бидний хийх ёстой ажлыг булааж аваад байгааг яагаад тэд Америк болон бусад аж vйлдвэржсэн орнуудын vйлчилгээ болон мэдээлэл технологийн ажлын голыг нугалах чухал тvнш болоод байгааг мэдэхийг зорьсон юм.
Колумб єєрийн гурван хєлєг онгоцон дээрээ зуугаад хvний хамтаар явж байсан бол би Дисковери Таймс сувгийн цєєхєн хvний бvрэлдэхvvнтэй бяцхан багтай явж байлаа. Манай бяцхан баг хєл нvцгэн Энэтхэг жолоочийн барьсан хоёр бага оврын фургонд элбэгхэн багтаж орхив. Би аялалд гарахынхаа ємнє Колумбын адилаар дэлхий бєєрєнхий гэдэгт итгэлтэй байсан боловч Энэтхэгт vзсэн харсан болгон маань намайг алмайруулж энэ итгэл тєгс байдалдаа эргэлзэхэд минь хvргэсэн юм. Колумб санамсаргvйгээр Америкт ирээд єєрийгєє Энэтхэгийн нэг хэсгийг нээчихлээ гэж бодож байсан бол би Энэтхэгт ирээд єєрийгєє Америкд байна гэж бодоход хvрлээ. Зарим нэг Энэтхэгvvд Америк нэртэй байхад зарим нь дуудлагын тєвvvдэд Америк аялгатай англи хэлээр ярьж, Америк маягийн бизнесийг компьютерийнхээ лабараториудад тєлєвлєж байлаа.
Колумб хаан болон хатандаа дэлхий бєєрєнхий юм байна гэдгийг батлан тvvхэнд энэхvv нээлтийг анх удаа хийсэн хvн хэмээн тодорсон юм. Харин би гэртээ эргэж ирээд зєвхєн эхнэртэйгээ л єєрийнхєє нээлтийг хуваалцсан юм.
Би тvvнд “Хайрт минь, дэлхий чинь хавтгай юм байна шvv дээ” гэж шивнэлээ.

Хvлэмжийн цэцэг

Энэ долоо хоног ерєнхийдєє ухаарлын долоо хоног л байх шив дээ. Манай нэг найз хvнд ийм vе байдаг юм гэж тайвшруулж байна лээ. Гэхдээ мэдэхгvй архи уусны дараа дандаа л хvнд ухаарал хайр бодогддог шvv дээ. (Зарим нэгэнд нь уур агсам тохиолддогийг л эс тооцвол) Магадгvй нутгаас ирсэн жаахан юм дээрээс нь local beer холилдсоны дараа иймэрхvv мэдрэмж тєрєх нь хэвийн vзэгдэл ч юм билvv..
Хэрвээ та vзсэн бол миний “анддаа баярлалаа” гэсэн эссээ дан ухаарлын шинжтэй байгаа байх. Найз охин маань тэр нийтлэлийг уншаад уйлахаа шахсан гэж байгаа. Тэр минь миний хажууд бол амьдрал vзсэн нэгэн л дээ. Ядаж л мєнгєгvй хоолгvй хонох ямар байдгийг мэдэрсэн нэгэн.
Харин би? Би бол ердєє л хvлэмжийн цэцэг.
Би хэзээ ч мєнгєєр дутаж vзээгvй. Ээж аавын минь хайр удам угсаа залгах айлын гал голомтын эзэн ганц хvvгээ хэнээс ч юунаас ч хараат байлгаж, хэзээ нэгэн цагт ямар нэгэн ямаар дутааж vзээгvй юм аа. Тэр хэмжээгээрээ л эцэг эхийн хайр хvvгээ улам бvр л хvлэмжийн цэцэг болгож байсан юм. Єєрєєр хэлбэл би гадаад орчиндоо юу болж байгааг, миний амьдарч буй орчин бол ердєє л хvлэмж лугаа адил гэдгийг саяхан болтол ухаараагvй юм. Саяхнаас л эцэг эхийгээ мєнх биш юм байна гэдгийг, миний энэ их тансаглал vvрдийн биш юм байна гэдгийг, миний нэг орой найзуудтайгаа савчихдаг мєнгийг хvмvvс бvтэн сар зовж байж олдог юм байна гэдгийг, Нагаржунагийн хоосон чанарын онол угтаа vнэн юм байна гэдгийг ойлгож эхэллээ.
Vнэхээр л тэр ухаарлын долоо хоног гэдэг нь энэ юм болов уу даа. Хvн бvхнийг л хайрлаж, хvн бvхэнд энэрэхvйн сэтгэлээр хандмаар санагдах юм. Хvн бvхэнд л энэ саяхан мэдэж авсан энгийн vнэнvvдээ зааж єгмєєр санагдах юм. (харамсалтай нь бvх хvн хvлээж авах хvсэлгvй ч гэсэн)…
Хvлэмжийн цэцэг хvлэмжээсээ гарахад яаж vхэждэг билээ би яг тэрэн шиг гэрээсээ, надад хайртай, намайг халамжилдаг хvмvvсээсээ хол байхад яг л тэр мэдрэмжийг мэдэрч эхэлдэг юм байна.
Хvссэн бvхнээ олж авч чадахгvй байна гэдэг зарим тохиолдолд асар их аз байдаг бололтой. Хэрэв би яг ємнєх шигээ ололт амжилтаар дvvрэн байсан бол энэ ухаарлын долоо хоног минь хэзээ ч байх байсан юм билээ
Нvдэнд харагдаж гарт баригдаж буй бvхэн хоосон хий юм гэдгийг, хvн хэрвээ жаргалыг хvсвэл сэтгэлийн дотоод амгаланг л олох ёстой юм гэдгийг манайхны бурхны орон гэж хэлж заншсан Энэтхэг улсад л ойлголоо
Над шиг олон олон “хvлэмжийн цэцгvvдэд” энэ ухаарлын долоо хоног нь арай эрт байгаасай гэж хvссэндээ л энэ оройн согтуу нойрноосоо хугаслаж сууна…




М.Огоо
26.08.06
Pune, Maharashtra, India

Анддаа баярлалаа

С.Дєлмандахтай би анх 4 жилийн ємнє танилцаж байж билээ. Тэр vед биднийг хэн ч танихгvй, хэн хэн нь хийх бvтээх хvслээр дvvрэн ч ядуу оюутнууд байж билээ. Хамтарч юм хийе гэсэн санаатай бид хэсэг vзсэн юм. Даанч энд бидний арга барил болон зорилгын ялгаа гарч ирэн зєрчилдєж эхэлж билээ. Минийхээр бол бид мєнгєний хойноос, харин Дєлєєгийнхєєр бид оршин тогтнохын тєлєє зvтгэх ёстой байлаа. Гээд удалгvй зєрчлєєсєє болж бид салсан сан. Гэхдээ нєхєрлєл маань бол дуусчихаагvй юм. Надад тvvний ер бусын тайван, юманд хvлээцтэй хандаж, нухацтай шийдвэр гаргадаг зан нь таалагддаг байлаа. Тиймдээ ч бид бусдаасаа арай илvv дотно байсан байх. (Харин тvvнд миний юу нь таалагддаг байсныг мэдэхгvй)
Хэдэн жилийн дараанаас тvvний хийж байгаа юмнууд намайг гайхуулж эхэллээ. openMN, soyombo linux, MUG гэх мэтчилэн. Бид хэн хэн нь мэдээлэл технологи маш их сонирхдог байсан ч (Гэхдээ мэдээж хэрэг Дєлєє надаас илvvгээр л дээ) Дєлєєгийн хийж буй бvхэн надад нэг л утгагvй, явцгvй санагдаад байдаг байлаа. Хэн хэзээ надад мєнгє єгнє гэж энэ бvхнийг сайн дурын байдлаар хийж явах ёстой юм гэдгийг би vнэндээ ойлгосонгvй. Миний хувьд бол би зєвхєн мєнгєний тєлєє л явж байлаа. Мєнгийг ч олж байсан. Даанч хурааж л чадаагvй болохоос. Харин Дєлєє бол урагш гишгэж байлаа. Тэр єєрийгєє боловсруулж бусдыг ч бас боловсроход ямар нэгэн хэмжээгээр туслах гэж хичээж явсан юм. Саяханыг хvртэл би Дєлєєгєєс олсон орлого байхгvй чамд ингэж нийгмийн зvтгэлтэн болж явах хэрэг байдаг юм уу гэж гайхаж асууж байж билээ. Харин юуны тулд яах гэж ингэж явж байгаа, энэ нь эцэстээ хэнд хэрэгтэй юм гэдгийг найз нь сая л ойлголоо.
Мєнгийг олж явахдаа би зєвхєн єнєє маргаашаа л бодож явж. Єнєєдєр хоолтойгоо, маргааш мєр бvтэн явж байхад л надад хангалттай байж. Олох тусмаа Алтан Загасны vлгэрийн эмгэн шиг улам л ихийг олох гэж явдаг байж. Харин єнєєдєр ажил ч vгvй, сургууль ч vгvй, энэтхэгийн нэг хєдєє тосгонд ингээд хог дээр vсэрчихээд хэвтэж байхдаа найз нь амьдралын энгийн нэг vнэнийг ойлгож авлаа. Єчvvхэн хvн єєрийнхєє тєлєє амьдардаг, Агуу хvн бусдын тєлєє амьдардаг гэдгийг ухааруулж єгсєн анддаа баярлалаа. Над шиг хий дэмий юмний хойноос хєєцєлдєж яваа мянга мянган залуучууд vvнийг бас ойлгоосой. Тэгвэл нийгэм маань, улс орон маань, ирээдvй маань арай гэрэлтэй харагдаж юу магад...

М.Огоо
24.08.06

Би ХЭНИЙ ХЭН бэ?

Єнєєдєр нэг Энэтхэг залуу надаас Монгол хаана байдаг юм гэж асуудаг юм байна. Гаднаас нь харахад гайгvй боловсролтой байж магадгvй шинэ Энэтхэгийн шинэ vе болох гэж байгаа оюутан залуу л даа. Надад энэ асуулт тийм ч сонин байсангvй. Арабын тэнгисийн эрэг дээрхи энэ жижигхэн хотод ирснээсээ хойш энэ байтугай сонин асуултанд хангалттай булуулж байсан болохоор энэ бол ядаж Монгол гэдэг нэрийг минь зєв хэлж байгаагаараа улс vндэстнийг минь их хvндэтгэсэн хэрэг байлаа. Ерєнхийдєє Энэтхэгvvдийн газарзvйн мэдлэг жаахан тааруухан юм шиг санагдсан. Яагаад гэвэл миний эх орныг бодвол гадаад орноос хараат юм нь бага, учиргvй гадны соёл иргэншлийг шvтэж хvндэтгэдэг хvмvvс болж долигнож хэдэн цаас аваад байхааргvй баян улс л даа. Эд нарын хувьд тойрсон Бутан, Непал, Бангладеш гэсэн (манайхаас дутахааргvй ядуу) жижиг хєршvvд Арабын хэдэн улсуудаа л хаана байрлаж байдгийг мэдэж байвал бараг дэлхий ертєнц дуусч байгаа нь тэр л дээ. Ямар сайндаа нэг vсчин залуу зvvн ємнєт Азийн газрын зураг барьчихаад энэ дээр танай улс алга байна гээд гайхаад байх вэ дээ.
Ерєнхийдєє Монгол гэдэг нэрийг ихэнх хvмvvс мэдэх нь сайхан юм. Учиргvй манай хэлээр яриад манай соёл иргэншлээс хуваалцаад байхгvй ч гэсэн ядаж Хятад Солонгос хоёроос єєр тусгаар тогтносон улс гэдгийг минь ялгаж мэдээд байгаа нь сайхан юм. Нєгєє талаас…
Монгол - Чингис – Доголон Тємєр (Тимурлан гэдэг нэрээр нь ойрхи Дорнот андахгvй). Энэ гурван нэр хорвоо ертєнцєєс хязгаарлагдсан юм шиг хєдєє маягийн энэ жижигхэн хотод салшгvй дагалдана. Энэ гурван нэрийг дагаад тэдний нvдэнд айдас хvйдэс, аллага хядлага, цус нулимс харагддаг юм шиг байгаа юм. Тэгээд л намайг хvлээж авах анхны сэтгэгдэл нь алуурчны хvvхэдтэй юм ярьж байна гэдгээр эхэлнэ дээ. Бидний хайрлаж хvндэтгэж, шvтэж биширч явдаг євєг дээдэс маань эдний хувьд ердєє л цус дагуулсан алуурчин, терроризмийн загалмайлсан эцэг. Єєрєєр МОНГОЛ гэдэг энэ яруу сонсголонт тавхан авиаг дэлхий ертєнцєд мэдэгдэх арга байхгvй гэж vv?
Энэ тавхан авиагаар тамгалсан улсыг газрын зураг, дэлхийн бємбєрцєг дээрээс хайж ядаад байх юмгvй л дээ уул нь ч. Эцэг євгєд маань уг нь бидэнд єнєєгийн бидний шvтээд байдаг єндєр хєгжилтэй орнуудын арааны шvлс асгармаар хангалттай том талбай, єргєн уужим нутаг, єнєр их баялаг євлvvлжээ. Тэр нь газрын зураг дээр бараг л хоёр тив дамнахаа шахан дурайж байдаг сан. Хараа муутай хvн ч олж харахад тийм тєвєгтэй биш. Харин дэлхий дээрхи зургаан тэрбум хvний ихэнх нь тэр том талбайг нvдээ аниад харахгvй єнгєрєєчихдєг бололтой. Яагаад гэвэл Монгол гэж юу байдаг нь тэдний хувьд огт сонин биш. (Дээр дурьдсан терроризмийн євєг эцгvvдийг л эс тооцвол)
Яагаад? Єнєєдєр Монгол унтаж байгаа учраас тэр. Унтаж байгаа монголыг сэрээх хvсэл хэнд ч байхгvй. Биднийг л эс тооцвол. Харин бид сэрээх биш улам бvр гvн нойронд нь автуулаад байх шиг. Тэгээд сэрэхгvй болохоор нь унтамхайг нь гайхаад єєр улс руу гараад явчихна…
Євєг дээдэс минь дэлхийн дайдийг эзэлж их гавъяаг байгуулж явахдаа vр хvvхэд нь цусаа асгаруулж байж олж авсан нэр хvндийг нь ингэтлээ дорд оруулах юм чинээ санаагvй л байх даа.

Халамцуу Иран залуу чиний євєг дээдэс минийхийг алж явсан юм гэсэн одоо би чамайг алвал болох уу гэж агсарахад нь гашуунаар инээмсэглээд л єнгєрєхєєс єєр эрхгvй МОНГОЛ би яалтай.
Уг нь би чинь нэрийг нь сонсоод л дэлхий чичрэх ёстой хvний удам юм сан. Хэзээ нэг хаанаас ирснээ хагас цаг тайлбарлах шаардлагагvйгээр БИ МОНГОЛ ХYН гэж дэлхийн хаана ч очсон ам бардам гайхуулах цаг ирэх бол доо.



М.Огоо
Pune, Maharashtra, India
2005-09-20

21 нас

Би 21 хvрлээ. Єнгєрсєн амьдралаа эргээд харахад би юу хийж юу амжуулав? Би хэнээс авч байв? Би хэнд юу єгч байв? Би хэнийг баярлуулж байв? Би хэнийг гомдоож байв?
Яг vнэндээ эцэг эхийнхээ Туулын голын мєсийг долоох шахан олсон хэдийг vрж тэднийхээ санааг зовоохоос єєрєєр ямар гавъяа байгуулав?
Хvн бvхэнд єнгєрсєн цаг vе нь харамслаар дvvрэн, дахиад тэр насандаа очвол тийм юм амжуулах сан, ийм юм гvйцээх сэн гэсэн нууцхан хvсэл зєндєє байдаг гэсэн. Ямар сайндаа л 60 хvрч ухаан ороод 61 хvрч vхдэг гэсэн vг хvртэл гарч байх вэ. Хэрвээ хvн бvхэнд тэр ухаан ордог 60 нас нь арай эрт тохиолддог бол энэ дэлхий дээр харуусал гутрал, гай зовлон арай бага ч тохиолдох байсан юм бил vv.
Гэхдээ хvний хvсэл гэдэг таашгvй. Єнєєдєр би ингэж бодож байвч 20 жилийн дараа яах гэж тэгж дэмий юм бодож нэг шєнийнхєє нойрыг хугаслаж байв гэж харуусах ч цаг vе ирэх юм бил vv.

Миний нас, єнгєрvvлсэн амьдрал, vзсэн харсан туулсан бvхэн энэнд дvгнэлт хийхэд арай л балчирдах юм шиг байна. Гэхдээ одоо л ингэж бодож эхлэхгvй бол би 60 хvрч ухаан орж 61 хvрч vхдэг хvмvvсийн нэг болмооргvй байна. Хорвоогоос хагацан нvдээ анихын цагт бvх л амьдралдаа харуусч байснаас одоо ингэж нэг шєнийн нойроо хугаслаж суусан нь дээр ч юм шиг.

Би ээж аав хоёрыгоо л хамгаас их гомдоосон хvн дээ. Манцуйндаа ирж л тэр хоёрыгоо жаргаасан байх. Бусад vед нь би ПАРАЗИТ байжээ. Би яг л бусдын цусаар хооллодог шимэгч хорхой шиг тэр хоёрынхоо аз жаргал, залуу насных нь эрч хvчийг сорон сорсоор єдий хvрчихээд одоо авах юм минь дууссан хэмээн амаа арчаад хаясан цаас хаяж байгаатай адил намрын навчис шиг болсон тэднийгээ vл тоомсорлон энд тэнд найзуудтайгаа ганц нэг пиво шимсэн шигээ санааг нь зовоож суух гэж. Бас болоогvй уруул дээрхи хэдэн шар vс нь гvйцэт ургаж амжаагvй байхад айлын нялх охин эргvvлж авгайгаа болгож байгаа нь гэж эцэг эхдээ тавьдгаас илvv халамж тавин єдийг хvртэл байдгаа єгсєн тэднийгээ эхнэрт минь халамж тавьсангvй гэж хааяа том дуугарчихаад л.
Би ийм л хvн. Би 21 жил ингэж л амьдарсан. Би ингэж л эцэг эхээ ачилж байсан юм. Одоо оройтоогvй байгаа дээрээ энэ талаар бодож эхэлж байна. Yнэн худал хоёрын хооронд дєрвєн хуруу зай байдаг гэдэг шиг бодож эхэлснээс хийж эхлэх хvртэл хагас алд зай байна. Хэдий бага зэрэг оройтсон ч одоо л бодож эхлэх цаг нь…
Над шиг олон аавын хvvдvvдэд ч гэсэн ингээд харамсах цаг нь бvv оройтоосой.
Тєрсєн єдєр гэдэг баяр чинь чиний эрийн сайндаа энэ хорвоод гэнэт гараад ирсэн баяр биш, эцэг эхийн чинь хайр халамж чамайг тєрvvлсэн баяр юм шvv. Ээж ааваа тєрсєн єдрєєрєє баярлуулаарай.

М.Огоо
2005.11.05
Pune Maharashtra India

Friday, August 25, 2006

эх оронч vзэл

Ene niitleliig neg forum deerees olson ym. Hen bichseniig ni medehgui ch mash ih taalagdsan bolohoor oshoo olon humuus unshaasai gej bodood.

Yй олноороо харьд одож нх юм сурч, их мєнгєтэй болж ирээд Монголоо хєгжvvлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хvн мэргэжлээсээ єєр, мэргэжил шаардагдахгvй ажил хийж, Америкт гэхэд л эмч хvн очоод ачигч, математикч мах, ногоо хэрчигч, инженер хvн асрагч хийж, бас мексик голдуу цагаачидтай багагvй єрсєлдєж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан. Эмч эмнэлэгт ядаж сувилагч, инженер хvн засварчин хииж мэргэжил чадвараа тэлэх бололцоо бага байна. Хувь хvмvvс маань санхvvгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч vндэстний эрх ашгийн vvднээс харвал монголчууд бид ирээдvйд хожигдож мэдэх нь. Тэд маань их мєнгє илгээж байна. Ахдvvдээ маш их тус болж байна. Даанч тэр мєнгєний нэлээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин болгоод унаж байна. Харьд хєлсєє дуслуулж, хvнийг царайчилж олсон мєнгєєр нь эргээд гадаадын vйлдвэрлэгчдийг тэжээж байна гэсэн vг. Тоног тєхєєрємжєє хаягдал тємєр хэмээн хятадуудад зарчихсан болохоор архи найруулж бусдыгаа хордуулахгvй л бол эх орондоо юм хийхэд амаргvй байна. Оймс нэхээд 500Т-єєр зарна гэвэл хятадууд ЗООТ-ийнхєєр цохино. Гадагшаа гарсан монголчуудын турvvч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд алга. Тэднии зарим нь буцах битгии хэл одоо монгол руугаа буцна гэснийгээ євчтэй хvн байх гэж гайхаж сууна. Хvvхдээрээ явсан нь харьд дасч байна. Хариад юу хиих вэ гэж тэд их ярьдаг. Бас Монгол дахь эрvvгийн нєхдєл байдлаас их айж байна. Хотод ессєн хvvхдvvд аав ээж найз нєхдєє санахаас биш монголын хаа нэгтээ байгаа уул, гол, тал, нуурыг зvvдлэх биш/аав ээж нь нутгаа vзvvлээгvй л бол/.Тэдний заримд цемент бол хаана ч адилхан. Нэгэн цагт торийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Тэгэхээр тэр хайрцагт юу байдаг юм, бvvмэд. Уг нь манайх шиг vндэстэн нєхєрт гарч, хvvхэд гаргаагvн охидоо харьд нлгээх нь эмгэнэл. Yвдэстний эрх ашгаас давсан хvний эрх байх ёсгvй гэвэл фашист гэгдэх биз. Тэгвэл vндэстэнг vрэн таран хийвэл хэн гэгдэх вэ?! Америкт 10 жил бангаа залуу "Монголд 2 байртай болсон ч, харин 2 хvvхэдтэй болсонгvй" гэж хэлж байсан. Єєрєєр хэлбэл мєнгє монгол хvvхднйг орлохгvй гэсэн санаа цухалзуулж байна. Америкт настангууд асрамжийн газарт насны намраа тухтай єнгєрєєдєг учраас ур хvvхэдгvй байлаа гээд нэг их санаа зовох юмгvй байдаг. Харин монголчууд нутагтаа ясаа тавина гэдэг. Энэ нь хvч тамираа дуустал, євгєн эмгэн болтлоо харьд сууна, харь орныг хєгжvvлнэ гэсэн vг битгий болоосой. Харьд гарсан асар олон монголчууд, одоо гарахаар зэхэж байгаа хvмvvс идэр насандаа эргэн ирж монголоо хєгжvvлнэ гэдэг нь vнэн. ßпончууд, солонгосчууд 2-р дайны дараа америк явж ирээд японыг хогжvvлсэн юм шиг манаéõан ярьдаг. Арай ч тиймгvй юм билээ. Нєгєєдvvл нь эргэж ирэх бèø, харин тэндээ жапаантаун, корейтаун байгуулаад vлдчихсэн, нилээд нь оргvй уусчихсан. Япон чинь тэднээс ємнє хамаг юмаа єєрсдєє хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж агаар, газар, усанд АНУ-тай ана мана байлдаж байсан билээ. Филиппин, пакистан зэрэг олон орны хvн амын нилээдхувь нь цагаачилж ажилласаар мєн ч удаж байна. Жишээ нь америк хvн хєгшрєхєєрєє фнлиппин асрагч хvvхнvvдийн гарт очдог гэмээр. Гэвч дээрхн орнуудын ихэнх хvний амьдрал ядуу хэвээр, Монголчууд бид ирланд vндэстний туулсан, туулсаар яваа шиг тvухийг эхлуvлчихээд байгаа мэт. Ирландууд америк руу цагаачилж эхэлсээр 500 жил болжээ. Их ч мєнгє гуйвуулсан байх. Аав ээждээ эргэж ирэхгvй гэж хэлээд явсан хvн байхгvй биз. Гэвч тэд усанд хаясан давс шиг уусчээ. Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хvн 60 сая байгаа гэдэг. Ирланддаа одоо зєвхєн 3-хан сая ирланд хvн vлджээ/манайх 2.5 сая хvнтэйгээр, тэр тусмаа орон орон руу цацах аянаар эхэлбзл хэд маань vлдэх бол/. Ирланд залуус одоо ч америк руу ирсээр байдаг юм билээ. Гэтэл одоо Ирланд олон орны, жишээ нь Дублин 50000 хятад цагаачтай болжээ. Английн эрхшэзлд орсон хойд Ирландад бvvр ч цєєхєн ирланд хvн vлдэж тэндээ vндэстний цєєнх болов. Олон сая ирланд цагаачдын гуйвуулсан байх ёстой олон тэрбум доллар наалдаж Ирланд улс цойлсон юм байхгvй. Ирландууд кельт хзлээ ч мартжээ. Тэр мєнгийг технологи vйлдвэрлэлд биш гол тєлєв идэж уухад зарцуулсан бололтой. Ирланд биш америк хєгжсєн. Ирланд ^дийн засгийн чадавхиараа Грек, Португалийн зиндаанд, Европдоо хойгуур ордог юм. Грек гэснээс Грек, Монгол хоёр цагтаа ц&пгижявсныг дэлхш мэднэ. Одоо хоёулаа унтаж байна. Грекийн их нутаг Анатолийн хойг одоо Турк гэдэг улс болж хойч vе нь грек байснаа мартаж, євєг дээдсээ Монголоос нvvж очсон гэж андуурах болжээ. Америкийн бєєрєнд наалдсан, бас АНУ vvссэн єдрєєс хойш сая сая хvнээ ажиллуулсаар ирсэн/одоо 30-аад сая цагаач нь бий гэдэг/ Мексикт одоо болтол ихэнх хvний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа америкийн хилийг єдєр шєнєгvй нууцаар давсаар. Америкийн дэлгvvрийг мексикийн бйш, далайн цаадах хятадын бараа дvvргэж байна. Уг нь тэд АНУ-ын дараа ордог хvчирхэг, удахгvй гvйцнэ гээд ханхалзаж баймаар. АНУ-д хэдэн зуун жил хvмvvсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагvй байхад монголчууд бvгдээр гадаадад гарч ажиллаад ч эргээд улсаа хєгжvvлж чадах уу? Гэртээ хоол хийхээс тєвєгшєєн биеийн амрыг харж, хvvхдvvдээ айл айлаар хэсvvлж, тэднээрээ хоол зєєлгєж идээд баяжсан айл байдаггvй бололтой. Сvvлдээ бvур балайраад эх орноо тvрээслээд баяжъя гэсэн ухуулга хийж явдаг хvмvvс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ мєнгєтэй хvнд тvрээслэнэ гэснээс ялгаа юу байна.
Ìонгол улсад монгол vндэстний дєнгєж 25%буюу 2.3 сая нь байна. Монголчууд биологийн насжилтаараа залуугаараа байгаа vндэстний нэг гэж тооцогддог тул 500 сая хvртэл vржих нєєцтэй юм. Гэтэл залуугаараа тєрєл арилжиж мэдэх нь. Сайхан сайхан бvсгvйчvvд 4-5 хvvхэдтэй биш, 4-5 дипломтой залуу насыг барж байна. Ээмэг зvvсэн хєвгvvд олширвол удалгvй гомо , лесби хэмээх манингууд залгаж мэдэх тул хvний єсєлтєнд бас саад болно гэсэн vг. Сvvлийн 10-аад жилд гадагшаа яваад ирээгvй хvмуvсийн тоо Монголд тєрж байгаа хvvхдvvдийн тооноос олон дахин давж эхэллээ. Манайхан орон зайгаа vлдээн vнэн чанартаа дvрвэж асар олноороо харьд одсоор. Аймаг, сумын тєвийнхэн ч Улаанбаатар "хот улс" руу дvрвэн бєєгнєрч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутагтэдний орон зай, тэдний тєрvvлээгvй vр хvvхдийн орон зай vлдэх нь. Нэгэнт охид хєвгvvд маань удаан хугадаагаар явсан болохоор тэдний vлдээсэн орон зай руу, нутагтаа хзт чихэлдэж, хэт халууцаж байдаг орныхон цуваад эхэлбэл яах вэ, тэднийг байлгаач гэвэл яах вэ. Энэ хоосон хашаанд чинь ирж бууя гэвэл яах вэ. Хадны мангаагаар битпш айлга гэх биз. Тэдний хувьд Монгол диваажин шиг санагдах ч юм бил vv. Хэрвээ монгол хvнтэй Монгол улсыг ирээдvйд байлгана гэж байгаа бол одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл, тусламжаа ямар ч дарамтгvйгээр цуцалчихдаг Орос шиг их гvрэн битгий хзл пvvс компани ч цаашид бидэнд таарахгvй биз. Äэлхийгээр нэг цагаачилсан монгол гэх эрээвэр хураавар хvмvvс 2000 жилийн дараа эргэж ирээд бас израйлийн тvvхийг эхлvvлэх vv. Энэ бол хvсэхээр хувь заяа биш байх. Саявтар Улаанбаатарт дvрвэгсдийн асуудлаар олон улсын хурал болсон байна лээ. Могол, Хазар/тэдний бэсvд зэрэг монгол овгийнхон/, Халимаг мэтийн хvний нутагт байгаа ах дvvсээ авах цаг ирвэл тэд туслах гэж байгаа бол ч яахав. Харин захын дvрвэгсдийг авчрах асуудлыг тавивал оронд нь єєрийн ах дvvсийг авчиръя гэсэн асуултыг бид сєргvvлэн тавнх ёстой. Бидэнд ч монгол гаралтай гэж vзэгдсэнийхээ тєлєє хядуулж, гадуурхагдаж ирсэн ах дvvс байна. Америкчууд талибанчуудыг хєєхєєр Афганистанд ирэхэд зэр зэвсэг муутай хазарууд цэргvvддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь Узбекстан, Туркээс, ТажикуудТажикстан, Иранчуудаас, пуштунчууд пакистан, арабуудаас зэр зэвсэг авч байхад хазарууд ганцаардаж байсан. Иранчууд хэцvv хvнд vед тажикуудад/афганы/ зэвсэг, нисдэг тэрэг єгсєн атлаа єєрсдиинх нь тєлєє олонтаа байлдаж ирсэн хазаруудад Хомеинийнхоо зураг илгээж байсан гэдэг. 1941 оны євєл Сталин халимагуудыг ачааны вагонд чихээд /тал нь замдаа хєлдєж, дарагдаж амь насаа алдсан/ Монголын хилийн ойролцоо авчирч цєлєєд байхад Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл тэднийг огт сонирхохгvй байсан тул тэд сибирьт 10-аад жил болоод харийн нутаг руу буцаадявчихсан... Харамсалтай нь монголчууд бие биенийг татах биш тvлхэх юм даа. Зарим хvмvvс євєр монголчуудаас жийрхэж, тэднийгээ хятад гэх нь холгvй байдаг/Хятадууд тэднийг маань хятад болсон гэж vзээгуй байхад шvv дээ/. Ар монголыг чєлєєлєхєд олон зуун євєр монгол нрж амь биеэ хайрлалгvй оролцсоныг тэд мэддэггvй юм байх даа. Хэдэн жилийн ємнє Орхоны эрэгдээр Хархорины хэдэн залуус "Хотонтынхонтой алалцана" гэж хєлчvvрхэж байхтай би таарч билээ. Далайн цаана байгаа нэгэн монгол харь эзэндээ нєгєо монголоо сэмхэн гvтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц тохиолдол биш.
Амьдрах орон зайгаа тэлэхийн тєлєє тэмцэл дэлхийд улам хvчтэй єрнєж байхад харин бид орон зайгаа vлдээн харьд, тэдэнтэй чихэлдэхээр одож, vлдсэн нь виза хєєцєлдєх хоорондоо газар нутгаа хайргvй сэндийчиж байна гэвэл хэр хэтрvvлэг болдог бол. Дэлхнйг удирдаж явсан ундэстэн хvний нєєцєндєє ийм хайнга хандаснаас эцэст нь хулан тахь шигээ /ялгаатай нь сайн дураараа/ тарж, цєєрч, уусч манж хєршиннхєє хойноос мордвол ичмээр, бас хvн тєрєлхтєнд ч харамсалтай бус уу. Бидэнд одоо vндэсний vзэл, vндэсний vйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна.